УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар төсвийн тодотголын талаар иргэдэд мэдээлэл хүргэлээ.
2026 оны төсвийн тодотголоор "Ахмадуудад" – 11 дүгээр сараас сард 100–300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр. Хуульд 2027 онд олгохоор байсныг эрт эхлүүлж байна.
Багш, эмч, төрийн үйлчилгээний ажилтнуудад" – 11 дүгээр сараас цалин нь 2025 оныхоос 50%-иар өсөхөөр жигдэрнэ.
"Хүүхдүүдэд – "Гэрт ойрхон сургууль" хөтөлбөрт 50 тэрбум төгрөг.
Хүнс, үнэд – Мах, гурил, хүнсний ногооны нөөцөд 150 тэрбум төгрөг. Үнийн огцом өсөлтөөс сэргийлнэ.
Цахилгаанд – Тариф нэмэгдэхгүй. Өвлийн ачаалалд бэлдэж засвар, шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг.
Шатахууны импортын татварыг 0 болгож, үнийн өсөлтийг хязгаарлана гэдгийг онцлов.
Дээрх бодлого шийдвэрт зарцуулагдах мөнгийг хаанаас гаргах вэ Төрийн тээвэр, томилолт, хурал, баяр ёслол, сурталчилгаа зэрэг тэвчиж болох зардлыг танаж, нийт 1.4 их наяд төгрөгийг иргэдэд хэрэгтэй зүйлд чиглүүлнэ.
Холбоотой мэдээ
-
1 цаг 23 мин
-
5 цаг 57 мин
-
2026-10-09
-
2026-10-08
-
2026-10-08
-
2026-10-05
-
2026-10-09
-
2026-10-05