Ардын Ч.ГАНХУЯГИЙГ нийслэлээс 500 сая төгрөгөөр ИВЭЭН ТЭТГЭЖЭЭ
Батхуяг
Сэдэв, асуудал
/
58 мин

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үед бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн гэгчээр “мөнгө угаах” ажиллагаа илтэд явагдсан. Үүнийг нийслэлд ч хэрэгжүүлээд амжсан. 2024 оны 03 дугаар сарын 14-нд Төрийн ордонд болсон “Улаанбаатар- Бүсчилсэн хөгжил” нэртэй форумыг төсвийн 500 сая төгрөгөөр зохион байгуулсан.

Ингэхдээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “МОНГОЛЫН ШИНЭ ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ” НҮТББ-д 500 сая төгрөг шилжүүлсэн байдаг. Энэ төрийн бус байгууллагыг “Ард” санхүүгийн группийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, эхнэр Ж.Алтангүнийгийн хамт удирддаг. 2022 оны 03 дугаар сарын 21-нд “Төр засаг хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлого боловсруулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх” гэсэн үйл ажиллагааны чиглэлтэйгээр үүсгэн байгуулсан гэж хуулийн этгээдийн улсын бүртгэлд бичигджээ.

Тус байгуулага руу НЗДТГ-аас 2024 оны 04 сарын 04-ний өдөр 450 сая төгрөг шилжүүлсэн бол үлдэгдэл 50 саяыг нь 2024 оны 07 дугаар сүүлээр шилжүүлжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.52)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.