УБТЗ-ын 10 дугаар сарын эхний үзүүлэлтээр 26 сая 636,8 мянган тонн ачаа тээвэрлэж 105 хувийн биелэлттэй байна гэв
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 7 мин

Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам" -ын даргын долонн хоногийн шуурхай хуралдаан боллоо.  Хурлын дэгийн дагуу өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй замын удирдлага танилцсаны дараа хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн тоо, чанарын үзүүлэлт, зүтгүүр, вагоны парк, засвар үйлчилгээний талаар РБ, Д, Т, В албаны дарга нар илтгэж танилцууллаа. Илтгэлтэй холбогдуулан замын удирдлага асуулт асууж, үүрэг даалгавар өгөв. Хурлын төгсгөлд Замын дарга тодорхой үүрэг даалгавруудыг өглөө. Мөн хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахиж ажиллахыг үүрэг болгов.

ТООН МЭДЭЭ:

2026 оны эхнээс 10-р сарын 8-ны өдрийг дуусталх байдлаар 26 сая 636,8 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1 сая 599,2 мянган тонноор илүү, төлөвлөгөө 105,8 хувийн биелэлэттэй байна. Мөн хугацаанд 18 сая 884,7 мянган тонн ачаа ачсан нь өнгөрсөн оны мөн үеэс 1 сая 261,9 мянган тонноор илүү, төлөвлөгөө 105,5 хувийн биелэлттэй байна.

Тайлант 7 хоногт 6507 вагон буулгасан нь өмнөх 7 хоногоос 250 вагон илүү буулгасан байна.

Тайлант 7 хоногт хэсгийн хурд, галт тэрэгний дундаж жин, зүтгүүрийн бүтээмж төлөвлөгөөтэй харьцуулахад нэмэгдсэн байна. Мөн вагон эргэлт өмнөх 7 хоногоос хурдассан байна.

Тайлант 7 хоногт 71 дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг аялсан нь өмнөх 7 хоногоос 10 галт тэргээр илүү байна. Оны эхнээс нийт 2985 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 46 галт тэргээр илүү байна.

Тайлант 7 хоногт импортын 665 чингэлэг шилжүүлэн ачсан нь өмнөх 7 хоногоос 232 чингэлгээр, транзит 2408 чингэлэг шилжүүлэн ачсан нь өмнөх 7 хоногоос 550 чингэлгээр тус тус илүү байна.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 2026.10.10-ны өдрөөс эхлэн нийт 2 галт тэрэг буюу 100 вагон буюу 4460 тонн коксжсон хөх нүүрсийг Эрээн өртөөнөөс хүлээн авч тээвэрлээд байна. Нийтдээ 280 мянган тонн тээвэрлэнэ. Мөн 2026.07.12-ны өдрөөс эхлэн 56 галт тэрэг буюу 1922 вагон 129360 тонн мидлингийг Цогтцэций өртөөнөөс хүлээн авч тээвэрлээд байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.52)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.