БЕНЗИН хариуцсан дэд сайд Б.МӨНХТАМИР эхний өдрөө БЕНЗИНИЙ ҮНИЙГ 550 ТӨГРӨГӨӨР НЭМЭВ
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 4 мин

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэд сайдаар ажиллахдаа "COP-17" хурлыг амжилттай сайн зохион байгуулсан тул одоо иргэдийн дунд асуудал үүсгээд буй ШАТАХУУНЫ ХОМСДЛЫГ ШИЙД гээд Б.МӨНХТАМИР дэд сайдыг "дэвшүүлэн зайлуулж" Г.Дамдинням сайдын оронд БЕНЗИНЫ САЙД болгосон. Ажлаа аваад тав ч хоноогүй дэд сайд эхний долоо хоногтоо л АРД ТҮМНИЙХЭЭ ЭСРЭГ шийдвэр гаргаж, шатахууны үнийг 500-550 төгрөгөөр нэмчихэв. Тэгсэнээ "Энэ бол олон улсын дүрэм. Дэлхийд Бензины үнэ буувал манайд ч дагаад бууна. Өсвөл дагаад өснө" гээд хээв нэг хэлчихэв. 

Тэрбээр "Аж ахуй нэгжүүд маань 2026 оны аравдугаар сард АИ92, 95 шатахууныг 75 мянган тонныг авахаар гэрээ байгуулаад байна. Монгол Улс тогтвортой байдлын гэрээтэй ч урд хөршид газрын тосны үйлдвэрүүд дэлбэрэлтэд өртсөн тул хомсдолд орж, нийлүүлэлт багасан үнэ нэмэгдсэн. Энэ сард өнгөрсөн сарын нийлүүлэлтээс 190 ам.доллароор нэмсэн учир ААН-үүд ч үнээ нэмжээ. Одоогоор 500-550 орчим төгрөгөөр нэмжээ. 

Урд хөрш болон гуравдагч хөрш БНСУ, Малайз, Сингапур зэрэг улсаас шатахуун авахаар хэлэлцэж байна" гэлээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.52)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.