Нийслэл Улаанбаатар хотын анхны туурь гэгдэх Өвөрхангай хангай аймгийн Бүрд сумын нутаг дахь “ГЭРЭЛТ ХӨШӨӨ”-нд хотын дарга нар жил бүр очиж, сүслэн залбирч, нууранд сүү өргөж, хөшөөнд хадаг нэмдэг уламжлалтай.
Тэр ёс энэ жил ч давтагдсан. Санхүү мөнгө, зардал тийзийг нь ил тод мэдээллээд байгаа болохоор хэл ам, хэрүүл тэмцлээс айсан хотын удирдлагууд цөөн тооны “цүнх баригчдаа дагуулаад” Өвөрхангай аймгийн Бүрд суманд очиж ДАЙЛУУЛЖ ЦАЙЛУУЛЖ, УУЖ ИДЭЖ БАЙГААД иржээ.
Ингэхдээ татвар төлөгчдийн 56 сая төгрөгөөр Улаанбаатар хотоос хүнсний материал, ус ундаа, айраг архи тэргүүтэнг бэлдэж очсон байна. Гэвч хэн гэдэг албан тушаалтан явсан нь тодорхойгүй ч албан бус эх сурвалжийн мэдээллээр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч, НИТХ-ын таван төлөөлөгчийн хамт явсан болж таарав.
Тэдний унах унааны бензин тосонд 5 сая 483 мянга, нэг удаагийн хуурай хэрэглэлд 3 сая 73 мянга, ус ундааны зардалд 4,4 сая, нэг сая төгрөгийн айраг, Хүсний бараа бүтээгдэхүүн авахад 42 сая 772 сая 498 төгрөгийг тус тус зарцуулжээ.
-
5 цаг 51 мин
-
10 цаг 24 мин
-
2026-10-09
-
2026-10-05
-
2026-10-09