
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа өвчний үүсгэгчийг шинэ төрлийн Коронавирусээр үүсгэгдсэн болохыг 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр зарлалаа.
Иймд эрүүл мэндийн байгууллагуудад шинэ төрлийн Коронавирусээр үүсгэгдсэн дэгдэлтээс сэргийлэх, хариу арга хэмжээ авах талаар дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:
1. Халдварын сэргийлэлт, хяналтын арга хэмжээ болон эмнэлзүйн гарын авлагыг нягтлах;
2. Лабораторийн биоаюулгүй ажиллагаа болон халдварын сэргийлэлт, хяналтын нөхцөл байдлыг хянаж, бэлэн байдлыг хангах;
3.Сорьц тээвэрлэх, хадгалах, аюулгүй ажиллагааны журам зааврыг нягтлах;
4.Сорьцыг орон нутаг, үндэсний түвшин, олон улсын лавлагаа лабораторит хүргүүлэх, шинжлэх нөхцлийг хангах;
5. Сорьц цуглуулах, тээвэрлэх, шинжлэх үеийн халдварын хяналт, сэргийлэлтийн төлөвлөгөө, журмыг гаргасан байх;
6. Олон улсын эрүүл мэндийн дүрэм (2005)-ийн дагуу хилийн нэвтрэн орох цэгт өвчтэй хүнийг илрүүлэх, тусгаарлах, тээвэрлэх, оношлох, эмчлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангах зэрэг болно.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 17 цаг 59 мин
-
Уржигдар 17 цаг 27 мин
-
Уржигдар 14 цаг 03 мин
-
Уржигдар 12 цаг 12 мин
-
Уржигдар 10 цаг 33 мин
-
Уржигдар 09 цаг 21 мин
-
Уржигдар 08 цаг 58 мин
-
2025-07-24
-
Уржигдар 14 цаг 03 мин
-
2025-07-23