Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттайгаар хэлэлцэж байна. Уг хуралд УЕП Б.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар оролцож байна
Энэ үеэр УЕП Б.Жаргалсайхан хэлэхдээ, “Н.Номтойбаярыг гэм буруутай гэж хэн ч тодорхойлоогүй. Гэм буруутайг ганцхан шүүх л тогтооно. Одоогийн нөхцөл байдлын хувьд яллах, цагаатгах нотлох баримтууд л цуглаж байна. Тухайн хүн өөрөө цагаадах нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Мөрдөх байгууллагуудад саад учирч байна. Энэ тухай би УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хурал дээр тодорхой ярьсан. Нотлох баримт үгүйсгэгдэх, зарим нэг шалгах ажиллагаанууд устаж үгүй болох ийм сөрөг талтай. Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байсан ч шалгах ажиллагаа явагдана гэлээ. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан хаалттай горимоор хуралдаж байна.
-
1 цаг 30 мин
-
1 цаг 30 мин
-
2 цаг 50 мин
-
4 цаг 27 мин
-
6 цаг 37 мин
-
6 цаг 42 мин
-
Уржигдар 08 цаг 45 мин
-
Уржигдар 09 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 35 мин