
Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 /Цэргийн бүртгэлийг Аймаг, Нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулна./ Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/331 дүгээр тушаал, /Цэргийн бүртгэл явуулах журам/ Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1248 дугаар захирамжийн дагуу Цэргийн бүртгэл 2020 оны нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 07-ний өдрүүдийг дуустал нутгийн захиргааны байгууллагын анхан шатны нэгж болох хорооны Засаг даргын ажлын байранд явагдаж дууслаа. Энэ талаар өнөөдөр нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, Цэргийн штабын Тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа С.Баярмагнай нар мэдээлэл хийлээ.Цэргийн бүртгэлд Төрийн албан хаагч 709, хэсгийн ахлагч 1605, нийт 2314 албан хаагч ажиллажээ.Цэргийн бүртгэл:
Баянгол дүүрэг- 91.8 хувь
Баянзүрх дүүрэг- 97.4 хувь
Сонгинохайрхан дүүрэг- 95.2 хувь
Чингэлтэй дүүрэг- 95.2 хувь
Сүхбаатар дүүрэг- 96.2 хувь
Хан-Уул дүүрэг- 94.6хувь
Налайх дүүрэг- 95.9 хувь
Багануур дүүрэг- 97.6 хувь
Багахангай дүүрэг- 98.3 хувь
Нийслэлээс дэвшүүлсэн “Нэг хот- Нэг стандарт” зорилтын хүрээнд цэргийн бүртгэлийг нэг стандартын дагуу 93.3 хувьтай зохион байгууллаа.Халдварт өвчин гарч Нийслэлийн Засаг даргын А/108 дугаар захирамжаар хорио тогтоосонтой холбогдуулан цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг 2020 оны гуравдугаар сарын 05-15-ны өдрүүдэд дүүргийн Цэргийн штабууд торгуульгүй бүртгэнэ гэдгийг албаныхан онцолж хэлсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 17 цаг 59 мин
-
Өчигдөр 17 цаг 27 мин
-
Өчигдөр 14 цаг 03 мин
-
Өчигдөр 12 цаг 12 мин
-
Өчигдөр 10 цаг 33 мин
-
Өчигдөр 09 цаг 21 мин
-
Өчигдөр 08 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 15 мин
-
Уржигдар 16 цаг 24 мин
-
Уржигдар 15 цаг 59 мин
-
Уржигдар 15 цаг 55 мин
-
Уржигдар 14 цаг 22 мин
-
Уржигдар 14 цаг 12 мин
-
Уржигдар 13 цаг 25 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин
-
Уржигдар 11 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 54 мин
-
Уржигдар 08 цаг 28 мин
-
Өчигдөр 14 цаг 03 мин
-
Уржигдар 14 цаг 22 мин
-
Уржигдар 15 цаг 59 мин
-
2025-07-23
-
Уржигдар 15 цаг 55 мин