Сонгинохайрхан дүүргийн захын гэр хорооллоос ХӨСҮТ хүртэл явахад нэг талдаа цаг гаруй хугацааг зарцуулдаг аж. Зургаан настай охины биеийн байдал маш тааруу байсан ба 20 минут ч тэсэхээргүй, яаралтай эмнэлэгт хүргэх шаардлагатай байжээ. Замын түгжрэл ихтэй байсан бөгөөд энэ үед Тээврийн цагдаагийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ охинд тусалж, захын гэр хорооллоос ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасаг руу чиглэсэн бүх хөдөлгөөнийг зохицуулж өгчээ.
Ингээд охиныг 13-н минутад эмнэлэгт хүргэж, яаралтай тусламж үзүүлснээр охин эсэн мэнд үлджээ. "Хэрэв таван минут л хоцорсон бол бид тэр бяцхан охиныг аврах боломжгүй байлаа. Амарсайхан даргатай тээврийн цагдаагийн хамт олонд талархал илэрхийлж, та бүхний ажил, амьдралд сайн сайхныг хүсэж байна" хэмээн ХӨСҮТ-н эмнэлгийн тусламж үйлчилгээний хамт олон болон охины ар гэрийнхний зүгээс талархаснаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: ТЦА
-
21 цаг 12 мин
-
21 цаг 58 мин
-
Уржигдар 18 цаг 12 мин
-
Уржигдар 17 цаг 51 мин
-
Уржигдар 10 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин