
БНСУ-д шинэ короно вирусын халдвар эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг /2020.03.02/ өдрийг хүртэл түр хязгаарлах саналыг Зам тээвэр хөгжлийн яамнаас Улсын Онцгой комиссын шуурхай хуралдаанд санал оруулахаар болсоныг Зам тээвэр хөгжлийн яамны сайд Б.Энх-Амгалан мэдэгдсэн. Яамны саналыг Улсын Онцгой комисс ХААЛТТАЙ хуралдаанаар авч хэлэлцээд /2020.02.26-03.02/ өдрийг хүртэл БНСУ руу зорчих агаарын хилийг хаахаар боллоо.
2020.02.23 өдөр Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүмүүсийг эхний байдлаар биеийн байдлыг нь үзэж шаардлагатай гэсэн зарим хүмүүсийг ОБЕГ-ын амралтын газарт тусгаарлаж сэжигтэй гэж үзсэн 6 хүнийг ХӨСҮТ тусгаарлаж шинжилгээнд оруулсан. Тусгаарлагдаж шинжилгээнд оруулсан хүмүүсийн хариу сөрөг гарсаныг ЭМЯ-хан хэвлэлийн хурал дээр мэдээлсэн.
Хэтэрхий хурдацтай тархаж байгаа БНСУ-ын иргэдийг дэлхийн 15 улс өөрийн улсын хилээр нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Хэдийгээр Солонгос улс өвчний голомт биш, нөхцөл байдал харьцангуй тайван байсан ч нэг иргэний ухамсаргүй үйлдэл халдварыг голомтлон тархахад хүргэж байгааг өвчний тархалтын мэдээнээс харахад илт болсон.
БНСУ-аас ирэх 3600 зорчигч, Улаанбаатраас явах 1600 гаруй зорчигчийн билет цуцлагдаж байна. Иймээс Монголчууд бид хайртай дотны хүмүүсийнхээ төлөө, УЛС ОРНЫХОО төлөө хариуцлагаа ухамсарлаарай!
-
7 цаг 59 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Уржигдар 18 цаг 13 мин
-
Уржигдар 17 цаг 44 мин
-
Уржигдар 17 цаг 24 мин
-
Уржигдар 17 цаг 18 мин
-
Уржигдар 16 цаг 15 мин
-
Уржигдар 16 цаг 14 мин
-
Уржигдар 15 цаг 12 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 09 цаг 56 мин
-
Уржигдар 18 цаг 13 мин
-
Уржигдар 17 цаг 24 мин
-
Уржигдар 08 цаг 44 мин
-
Уржигдар 17 цаг 44 мин