
Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор хот хоорондын авто замын хөдөлгөөнийг хаах эсэхийг маргааш буюу хоёрдугаар сарын 20-нд Улсын онцгой комиссын хуралдаанаас шийднэ гэдгийг Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хэлсэн.
Харин өнөөдрийн байдлаар нийт зургаан аймаг Цагаан сарын баярын өдрүүдээр иргэдийн болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргаад байна.
Тодруулбал, Архангай, Говь-Алтай, Дундговь, Увс, Ховд, Дорноговь аймгуудын Засаг дарга нар орон нутгийн Онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд уг захирамжийг гаргажээ.
Архангай аймаг: Гамшгаас хамгаалах, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх зорилгоор аймаг, сумын төвөөс гарах, орон иргэд автомашины хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 21-27-ныг хүртлэх хугацаанд хязгаарласугай.
Говь-Алтай аймаг: Аймгийн Онцгой комиссын 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 4-р хуралдаанаас 2020 оны хоёрдугаар сарын 21-27-ныг хүртлэх хугацаанд аймаг, сумдын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарласугай.
Дундговь аймаг: Аймгийн онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжийн дагуу энэ оны хоёрдугаар сарын 21-27-ны 08:00 цаг хүртэл аймаг, сумдын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарласугай.
Увс аймаг: Аймгийн онцгой комисс хуралдаж 2020 оны хоёрдугаар сарын 21-26-ны өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан.
Ховд аймаг: Гамшгаас хамгаалах, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх зорилгоор аймаг, сумын төвөөс гарах, орон иргэд автомашины хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 21-26-ныг дуустал хязгаарласугай
Дорноговь аймаг: 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн Аймгийн Засаг даргын өргөтгөсөн хуралдаанаас Монгол улсын Засгийн газраас сар шинийн баярыг өргөн тэмдэглүүлэхгүй байх шийдвэр гаргасантай холбогдуулан энэ сарын 21-27-ныг хүртэл авто замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан байна.
Орон нутгийн Засаг дарга нарын дээрх шийдвэр хэрэгжиж эхлээгүй байгаа бөгөөд УОК-ын шийдвэр гарснаар албажих юм байна.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 14 цаг 03 мин
-
Өчигдөр 12 цаг 12 мин
-
Өчигдөр 10 цаг 33 мин
-
Өчигдөр 09 цаг 21 мин
-
Өчигдөр 08 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 15 мин
-
Уржигдар 16 цаг 24 мин
-
Уржигдар 15 цаг 59 мин
-
Уржигдар 15 цаг 55 мин
-
Уржигдар 14 цаг 22 мин
-
Уржигдар 14 цаг 12 мин
-
Уржигдар 13 цаг 25 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин
-
Уржигдар 11 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 54 мин
-
Уржигдар 08 цаг 28 мин
-
Өчигдөр 14 цаг 03 мин
-
Уржигдар 14 цаг 22 мин
-
Уржигдар 15 цаг 59 мин
-
2025-07-23
-
Уржигдар 15 цаг 55 мин