Хууль бусаар алт хилээр нэвтрүүлэх гэж байгаад саатуулагджээ

Өнөөдөр Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр /2020.04.06/ Монгол Улсын иргэн П халаасандаа 1.3 кг алт нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Түүний үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн, хойшлуулшгүй ажиллагаа явуулж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Мөн Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр энэ сарын 02-нд Монгол Улсын иргэн Б, Э нар жолоодож явсан чингэлэг ачсан ачааны автомашиныхаа гурван хэсэгт хуваан 20 шуудай нийт 560 кг адууны өлөн гэдэс нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байгаад баригдсан юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.96)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
2025-08-11
-
2025-08-11