Аймгийн Засаг даргын 2020 оны А/190 дүгээр захирамжийн дагуу сурагчдыг онлайн хичээлд бүрэн хамруулах, ЭЕШ-д бэлтгэх зорилгоор Боловсрол,Соёл урлагын газар энэ сарын 4-ний өдөр 12 дугаар ангийн 775 сурагч ашиглах 3 сарын хугацаатай 9GB дата эрх бүхий сим картыг анги удирдсан багш нарт нь хүлээлгэн өглөө.

Гурван сарын дата эрхийн эхний 1 сар буюу 4 дүгээр сарын хэрэглээг Мобиком корпораци нийгмийн хариуцлагын хүрээнд, 5 болон 6 дугаар сарын санхүүжилтийг сургуулиуд хичээллээгүй байх хугацааны цахилгаан, цэвэр ус, шатахууны түлшнээс хэмнэгдэж буй зардлаас тооцон, төсөв дотор нь шилжүүлэх замаар шийдвэрлэлээ.
Мөн аймгийн ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдыг ЭЕШ-д амжилттай бэлтгэх зорилгоор тус газраас нэг сарын хугацаанд "Дорнод-ЭЕШ-2020" цахим группээр дамжуулан 40 багш нарын оролцоотойгоор 10 хичээлийн онлайн сургалтыг зохион байгуулсан бөгөөд удахгүй сурагчдаас төвшин тогтоох шалгалт авахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ
-
14 цаг 38 мин
-
15 цаг 24 мин
-
Уржигдар 18 цаг 12 мин
-
Уржигдар 17 цаг 51 мин
-
Уржигдар 17 цаг 51 мин
-
Уржигдар 18 цаг 12 мин
-
Уржигдар 10 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин