Д. Нямхүү: Замын-Үүдээр орж ирсэн 58 хүний шинжилгээний хариуг маргааш танилцуулна
ЭМЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: "ХӨСҮТ-ийн хоёр лабораторид өчигдөр 83 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд ХӨСҮТ-д дөрөвдүгээр сарын 17-нд тусгаарлагдсан хоёр хүн, Сэлэнгэд тусгаарлагдсан нэг хүн, ажиглах байранд байгаа 62 хүний давтан шинжилгээ хийсэн. Мөн тандалтын зорилгоор бусад эмнэлгээс авсан сорьцод шинжилгээ хийсэн. Замын-Үүдээс тандалтын зорилгоор таван сорьц авахад мөн коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 244 хүн ажиглалт, хяналтад байна. Замын-Үүдээр орж ирсэн 58 хүний шинжилгээ хийгдэж байна. Хариуг маргааш танилцуулна. Өвчтөнүүдийн биеийн байдал дунд зэрэг тогтвортой байна. " гэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
14 цаг 2 мин
-
14 цаг 47 мин
-
Уржигдар 18 цаг 12 мин
-
Уржигдар 17 цаг 51 мин
-
Уржигдар 17 цаг 51 мин
-
Уржигдар 18 цаг 12 мин
-
Уржигдар 10 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин