Эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудын боловсролд онцгойлон анхаарч ажилласаар ирлээ
Нийслэлийн хэмжээнд сургууль цэцэрлэггүй 5 хороо байсан. Түүний дунд СХД-ийн 23-р хороо нэг ч сургууль цэцэрлэггүй байсан бол өнгөрсөн жил 640 хүүхдийн суудалтай 143-р сургууль шинээр ашиглалтанд орлоо. Энэ жил тус хороонд шинэ цэцэрлэг мөн ашиглалтанд орох гэж байна.
Мөн 3 ээлжээр хичээллэж хамгийн сүүлийн ээлж нь орой 21 цаг хүргэж тардаг, бага насны хүүхдүүд өвлийн улиралд оройн цагаар гэртээ харих замдаа гэмт хэрэгт өртдөг зэрэг эрсдэл өндөртэй байсан 62-р сургуулийн өргөтгөлийн барилга баригдаж энэ хавар ашиглалтанд орох гэж байна. Өргөтгөлийн барилга ашиглалтанд орсноор тус сургуулийн хүүхдүүд стандартын дагуу буюу 2 ээлжээр хичээллэх боломжтой болох юм.
Өнгөрсөн хугацаанд нийт 3 сургууль ашиглалтанд оруулж хүүхэд багачуудын суралцах эрхийн хүртээмжийг нэмэгдүүллээ.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 19 цаг 25 мин
-
Уржигдар 16 цаг 45 мин
-
Уржигдар 14 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 07 мин
-
Уржигдар 11 цаг 40 мин
-
2025-11-12
-
Уржигдар 11 цаг 40 мин