
Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.04.24/ ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Алтанбулаг боомтоор орж ирсэн 47 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээг хийлээ. Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийн дайтай лаборатори ажиллаж эхэлсэн. Сэлэнгэ аймаг, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа жолооч нарын шинжилгээг хийж байна. Нэг хүн эдгэрч гарлаа. Туркийн иргэн эдгэрч, гэрийн хяналтад шилжсэнийг хэлье.
Мөн ХӨСҮТ-өөс тусгаарлагдсан хүмүүсээс давтан шинжилгээ авч байгаа ба ОХУ-аас ирж тусгаарлагдсан нэг иргэнээс 13 хоногийн дараа халдвар илэрлээ. Гурав дахь удаагийн давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. Энэ нь тусгаарлалт ямар чухал вэ гэдгийг харуулж байна" гэв.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 20 цаг 41 мин
-
Уржигдар 20 цаг 37 мин
-
Уржигдар 20 цаг 35 мин
-
Уржигдар 20 цаг 34 мин
-
Уржигдар 19 цаг 50 мин
-
Уржигдар 10 цаг 07 мин
-
Уржигдар 09 цаг 06 мин
-
Уржигдар 08 цаг 54 мин
-
Уржигдар 08 цаг 25 мин
-
Уржигдар 08 цаг 20 мин
-
Уржигдар 08 цаг 18 мин
-
2025-06-26
-
Уржигдар 08 цаг 25 мин