С. Жавхлан УИХ-ын сонгуульд дахин бие даан нэр дэвшинэ
2020 оны УИХ-ын сонгууль хаяанд ирж сонгуульд өрсөлдөх нам, эвсэл, нэр дэвшигчдийн нэрс эхнээсээ тодорхой болж байна. Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг 2020 оны 04-р сарын 24-ний өдөр хүртэл хүлээн авсан бөгөөд нийт 208 иргэн мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн. Тэдний нэрс тодорхой болоод байна.
Тэгвэл 2016 оны УИХ-ын сонгуулийн 54-р тойрог буюу Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн С. Жавхлан дахин бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө ирүүлээд байна.
Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хянаж 2020 оны 05-р сарын 21-ний өдрийн дотор дүгнэлтээ гарган Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлэх аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 19 цаг 25 мин
-
Уржигдар 16 цаг 45 мин
-
Уржигдар 14 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 07 мин
-
Уржигдар 11 цаг 40 мин
-
2025-11-12
-
Уржигдар 11 цаг 40 мин