
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн. Түүний шинжилгээний сорьц Улаанбаатар руу ирж яваа. Монгол Улсад өнөөдөр коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 57 хүний шинжилгээ хийсэн. Эдгээрээс коронавирус илрээгүй. Сэлбэд халуурч, тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Хоёр хүн гэдэгт ойрын хавьтлын хүнийг шинжилгээнд хамруулсан. Мөн Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 104 хүн тандалт, судалгаа, шинжилгээнд хамрагдаж байна" гэв.
Холбоотой мэдээ
-
18 цаг 14 мин
-
2025-05-08