
НИТХ-ын даргаар Р.Дагва хэмээх эрхэм ажилладаг. Түүний хувьд 2016 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс НИТХ-ын хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. 2019 оноос НИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байна. Тэрээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, Их засаг Олон улсын их сургууль, Удирдлагын академийг тус тус төгссөн. МҮОНРТ-д Хүний нөөцийн албаны дарга, Нийслэлийн Засаг даргын тамгын газарт Хэвлэл мэдээллийн албаны дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч зэрэг том том албан тушаалуудыг хашиж байсан нэгэн.
Олонд сайнаар ч танигдаагүй, муугаар ч дурсагдаагүй тэрээр олон жил Сонгинохайрхан дүүргийг төлөөлөн ажилласан. Харин түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд “төрөлх” Сонгинохайрхан дүүргээсээ биш Багахангай, Багануур-Налайх дүүргүүдэд МАН-аас нэр дэвшихээр горилож буй аж. Дассан газрын даавуу зөөлөн гэдэг үг энэ хүнд тохирсонгүй юу эсвэл МАН-ын томчууд түүнийг боломжтой гээд Багахангай, Багануур-Налайх руу “шидэв” үү...
Холбоотой мэдээ
-
14 цаг 8 мин
-
2025-05-08