Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг цагдан хорих захирамжийг энэ сарын 12ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшиж буй Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат өнгөрсөн шөнө нийслэлд иржээ. Тэрбээр ирсэн даруйдаа шүүхийн захирамжтай танилцсан бөгөөд ШШГЕГ-ын алба хаагчид цагдан хорих 461 дүгээр ангид албадан саатуулсан байна. Түүнийг Их тэнгэрийн ам дахь гэрээс нь баривчилжээ.
өмнөх шүүх хуралдаанаар буюу энэ сарын 9-ны өдрийн хуралдаанаар түүнийг шүүхийн тусгай дансанд 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуулах шийдвэр гаргасан. Гэвч тэрбээр уг мөнгийг байршуулаагүй учир шүүх хурлаас түүнд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ сарын 16-ныг хүртэл цагдан хорих шийдвэрийг гаргасан юм.
Холбоотой мэдээ
-
9 цаг 11 мин
-
Өчигдөр 18 цаг 12 мин
-
Өчигдөр 17 цаг 51 мин
-
Уржигдар 10 цаг 18 мин
-
Уржигдар 20 цаг 24 мин
-
Уржигдар 11 цаг 32 мин
-
Уржигдар 10 цаг 00 мин
-
Өчигдөр 17 цаг 51 мин
-
Өчигдөр 18 цаг 12 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 19 цаг 34 мин
-
Өчигдөр 10 цаг 27 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин