Төрийн жинхэнэ албан хаагч сонгуулийн үр дүнгээс үл хамааран тогтвортой ажиллах нөхцөлийг бодитоор хэрэгжүүлнэ

МАН мөрийн хөтөлбөртөө МЭРГЭШСЭН, ЁС ЗҮЙТЭЙ ТӨРИЙН АЛБА-ны чиглэлээр дараахь зоилтыг тусгажээ.
- Авлига, албан тушаалын хэрэгт оногдуулах хариуцлагыг чангатгана.
- Төрийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэхдээ танил талдаа давуу тал олгохгүй байх, явцуу сонирхол, намын харьяаллаар иргэдэд ялгавартай хандахгүй байх зарчмыг бүрэн хэвшүүлнэ.
- Төр, иргэний нийгэм болон бизнесийн байгууллагад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх хандлага төлөвшүүлж, авлига, албан тушаалын гэмт хэргийн талаарх мэдээллийг урамшуулах эдийн засгийн болон бусад хөшүүргийг бий болгоно.
- Төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэхдээ ажлын гүйцэтгэл, ёс зүй, сахилга хариуцлагыг шалгуур болгож, ёс зүйн зөрчил гаргасан төрийн алба хаагчид хүлээлгэх хариуцлагыг чангатгана.
- Төрийн албанд шинээр томилогдсон иргэнийг орон нутаг, төрийн албаны анхан шатны нэгжид ажиллуулан дадлагажуулах замаар мэдлэг чадвар, туршлагыг нэмэгдүүлнэ.
- Төрийн албан хаагчдыг тасралтгүй сургаж хөгжүүлэх цахим сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж, төрийн албан хаагчдын мэдлэг чадвар, хандлагыг эрс шинэчилнэ.
- Төрийн жинхэнэ албан хаагч сонгуулийн үр дүнгээс үл хамааран чадахуйн болон шатлан дэвших зарчмын дагуу төрийн албанд тогтвортой ажиллах нөхцөлийг бодитоор хэрэгжүүлнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.232.111)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 15 цаг 40 мин
-
Өчигдөр 15 цаг 37 мин
-
Өчигдөр 15 цаг 34 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 13 цаг 10 мин
-
Өчигдөр 13 цаг 06 мин
-
Өчигдөр 13 цаг 00 мин
-
Өчигдөр 12 цаг 57 мин
-
Уржигдар 21 цаг 57 мин
-
Уржигдар 20 цаг 01 мин
-
Уржигдар 19 цаг 58 мин
-
Уржигдар 14 цаг 24 мин
-
Уржигдар 14 цаг 22 мин
-
Уржигдар 14 цаг 21 мин
-
Уржигдар 13 цаг 34 мин
-
Уржигдар 10 цаг 59 мин
-
Уржигдар 21 цаг 57 мин
-
2025-05-14
-
Уржигдар 13 цаг 34 мин