
Монгол Улсын Засгийн газрын гишүүд ажилдаа орлоо. Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар дараах мэдээллийг хийлээ. Тэрбээр " Монголд цементын хомсдол үүсчихээд байна. Эхний ээлжийн хоёр урсгалтай замыг ашиглалтад оруулахад 55 мянган тн цемент хэрэгтэй байгаа. Бүгдийг нь цементын үйлдвэрээс нийлүүлэхэд хүндрэлтэй байна. Цар тахалтай холбоотойгоор БНХАУ-аас орж ирэх мэргэжилтнүүдийн ирэх хугацаа хойшилсон. Өнөөдрөөс эхлээд Хятад мэргэжилтнүүд орж ирж байна. Тэгвэл "Улаанбаатар- Дархан-Уул" чиглэлийн авто замын ажилд оролцох БНХАУ-ын мэргэжилтнүүд Монгол улсад иржээ.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ бүхий авто зам болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэрийг гаргасан. Тус чиглэлийн авто замыг 4 эгнээ болгох шийдвэрийн хэрэгжилтийг одоо байгаа авто замыг ашиглан, нэмж 2 эгнээ авто зам барих техникийн шийдлийг тодорхойлсон. Одоо байгаа 2 эгнээ авто замыг АХБ-ны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд өргөтгөн, шинэчлэхээр; шинээр нэмж барих 2 эгнээ авто замын Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны хөрөнгө оруулалтаар барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 19 цаг 52 мин
-
Уржигдар 18 цаг 04 мин
-
Уржигдар 17 цаг 43 мин
-
Уржигдар 17 цаг 42 мин
-
Уржигдар 17 цаг 41 мин
-
Уржигдар 13 цаг 14 мин
-
Уржигдар 13 цаг 11 мин
-
Уржигдар 12 цаг 44 мин
-
Уржигдар 12 цаг 43 мин
-
Уржигдар 12 цаг 40 мин
-
Уржигдар 12 цаг 37 мин
-
Уржигдар 12 цаг 35 мин
-
Уржигдар 11 цаг 53 мин
-
Уржигдар 11 цаг 49 мин
-
Уржигдар 18 цаг 04 мин
-
2025-06-30
-
Уржигдар 13 цаг 14 мин