УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.08.18/ 09.00 цагт нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлнэ. Түүнийг эрх мэдлээ ашиглаж, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь нөлөөлсөн үндэслэлээр буруутгаж буй.
Хэргийг шүүх хурал наймдугаар сарын 12-нд товлогдож, шүүх хурал эхэлсэн ч шүүгдэгч Д.Дамба-Очир нь нэмж өмгөөлөгч авах, уг өмгөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг нь ханган, хуралдааныг долоо хоногоор хойшлуулсан билээ.
Одоогоор шүүхээс ЖДҮХС-гаас зээл авсан гэм буруутайд тооцон, УИХ-ын гишүүн асан Г.Солтанд 3 жил, Б.Ундармаад 2.6 жилийн хорих ял оноосон бол УИХ-ын гишүүн асан, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригийг гэм буруугаа хүлээсэн үндэслэлээр 40 сая төгрөгөөр торгосон.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 16 цаг 45 мин
-
Өчигдөр 14 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 07 мин
-
Өчигдөр 11 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 58 мин
-
Уржигдар 15 цаг 14 мин
-
Уржигдар 10 цаг 49 мин
-
Уржигдар 10 цаг 25 мин
-
Уржигдар 10 цаг 19 мин
-
2025-11-12
-
Уржигдар 10 цаг 25 мин
-
Өчигдөр 11 цаг 40 мин
-
Уржигдар 10 цаг 49 мин
-
Уржигдар 15 цаг 58 мин