Б.ЖАРГАЛМАА: Сонгинохайрханы хүүхдүүд КИНО үзэх гэж 20 км ТҮГЖИРЧ хотын төв рүү очдог байдлыг ХАЛНА
Тойрогт нь
/
2023-04-22
2020 оны УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Жаргалмаагаас сонгогдсон тойрогтоо хэрхэн ажиллаж, улсын төсвөөр ямар бүтээн байгуулалт хийсэн талаар тодрууллаа.

Таны хувьд Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын тулгамдсан бүсээс гишүүнээр сонгогдсон. Сонгогдсон тойрогтоо хэдий хэмжээний бүтээн байгуулалт хийсэн бэ?

УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш аливаа бүтээн байгуулалтын асуудлыг гүйцэт дуусгах хүлээлгэж өгсний дараагаар дараагийн асуудал руу шилжих шаардлагыг төсөвт тавьсан. Өөрөөр хэлбэл хийсэн ажлаа дуусгах саналыг сангийн яамд жил болгон тавьдаг. Сонгинохайрхан дүүргийн хувьд Соёлыг Сонгинохайрханаасаа эхэлье гэх уриа дор тухайн газраасаа соёлын бүхий л үйл ажиллагааг авах боломжийг нээж өгөх ёстой гэх үүднээсээ Соёлын төв гэх нэрээр баригдаж байсан барилгыг хүүхдэд, залуучуудын театр болгох, асуудлыг засгийн газарт тавьснаараа 2021 оны 06 дугаар сарын 01-ны өдөр засгийн газраас шийдвэр гаргаад Соёлын төв маань Улсын хүүхэд, залуучуудын театр гэсэн статустай болгосон. Мөн 480 айлыг бүрэн тогтой болгож өгсөн байгаа. Үлдсэн айлуудаа тогтой болгох асуудлыг хэлэлцээд явж байна.

2023 оны төсөвт хэдий хэмжээний төсөв тавигдсан бэ? Цаашдаа ямар арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөөд байна.

2023 оны төсөв маань өмнө жилд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн гүйцэт дуусгая гэсэн шийдвэр, зорилттойгоор орж ирсэн болохоор 2023 оны төсөв сайн төсөв орж ирлээ гэж харж байна. Сонгинохайрханы хүүхдүүд 20 гаруй км ТҮГЖИРЧ кино үзэхээр хот руу явдаг байдлыг зогсооно.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.