Төсвийн үрэлгэн зардал, дарга нарын хяналтгүй зарцуулалтыг хазаарлах гэж Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг УИХ-аар баталсан. Гэтэл нийслэлийн харьяа агентлагуудад энэ хууль хэрэгжихгүй байна. Үр дүн тодорхойгүй, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцээгүй дэмий ажилд ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ҮРЖ байдаг байна.
Төрийн байгууллагынхан Засаг даргын захирамжаар өндөр дүнтэй, их мөнгө зарлагадсан ажил зохион байгуулж хийдэг ч тэгэс гээд мартагдаж, дараагийн мөнгө үрэх шалтаг нь гарч ирдэг. Тэр болгонд ТУШААЛ ГАРГАЖ МӨНГӨ ЗАРЛАГАДДАГ нэг дарга нийслэлд байгаа нь аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх.
Тэрбээр өнгөрсөн 8-р сард “Улаанбаатар фүүд фестиваль” арга хэмжээнд 112 сая төгрөг, “Улаанбаатар олон улсын явган аяллын фестиваль” арга хэмжээнд 63 сая төгрөг “Солонгосын аялал жуулчлалын өдрүүд” арга хэмжээнд 73 сая гэх зэргээр 248 сая төгрөгийг үрсэн байна. Түүнчлэн Наймдугаар сарын эхээр болсон “Даншиг наадам - Хүрээ цам -2024” шашин соёлын наадамд 240 гаруй саяыг зарцуулсан бол “Дээлтэй диско” арга хэмээнд 15 саяыг зарцуулсан байна.
Энэ мэтээр хотын иргэдийн төлсөн татварыг үрэн таран хийж байгаа дуучин Д.БАТСҮХЭД хариуцлага тооцох хатуу хууль ч алга, ширүүхэн загначих дарга ч алга.
-
Өчигдөр 11 цаг 38 мин
-
Өчигдөр 10 цаг 31 мин
-
Өчигдөр 10 цаг 19 мин
-
Өчигдөр 10 цаг 14 мин
-
Өчигдөр 10 цаг 08 мин
-
Өчигдөр 10 цаг 04 мин
-
Өчигдөр 11 цаг 38 мин
-
Өчигдөр 10 цаг 31 мин