2018-2025 онд Замын-үүд, Сайншанд сумын түр хамгаалах байраар 190 хүүхдэд үйлчилгээ үзүүлжээ
Б.НОРОВНЯМ
/
3 цаг 9 мин

Тус газар гэр бүл, хүүхдийн хөгжил хамгааллын үйл ажиллагааг 40 ажилтан албан хаагчидтайгаар аймаг орон нутагтаа явуулж байна.

Мөн 2018-2025 онд Замын-Үүд сумын түр хамгаалах байраар 24 насанд хүрэгч, 93 хүүхэд, Сайншанд сумын түр хамгаалах байраар 12 насанд хүрэгч, 97 хүүхдэд үйлчилгээ үзүүлжээ.

6 хүн, хичээл хийж буй хүмүүс, ширээ ба бичвэр нарын зураг байж магад

Хүүхэд хамгааллын тухай хуулиар 2025 оны 1 дүгээр сарын 01-ээс сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах эрх зүйн зохицуулалттай болсон.

Дорноговь аймаг 14 сумтай. Сум бүрд нийгмийн ажилтан ажиллаж байгаа тухай аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ш.Алимаа хэлж байлаа.

Нийгмийн ажилтнууд ажиллаж эхэлснээр хүүхэд бүрд хүрч, хүүхдүүдийн дуу хоолойг сонсогч, дамжуулагч, уламжлагч, газар дээр нь асуудлыг шийдэгч байх сайн талтай юм.

‎5 хүн, хичээл хийж буй хүмүүс ба ‎"‎白 ХγγхдиΗ ХОтЖИд оролцооны чиглэлээр: ဒီ Хуухлийн телео зовлелийн гргууΗ асан анаачилгаар 2004 оноос ЭХЛЭН ймгийн теВд Хуухлийн ордон 2006 ОНЫ сарын о-нЫ одер HIEUTT33 Засгийн Улсын жужигчин, зууны машлай бужиГ ДЭ13ЭЧ Аймгийн Торийн шагналт Ардын энжидийн нэрэмжит наадмыг Ардын дЭГЛЭЭч удсын зохион ЦУхнаагийн ဗာဘေးပါ จำรศียฟีตี ๗ ع -НГ анхны ураддааныг 2005 Улсын Гавьяат гаймгийн осверий эстрад зохнон байгуулах суманд Хγухлийн урлагийн "Яргуй" наадмыг 1991 уламялад ООлон 4020 01OOC MOWIL ЖИЛД удаа оно саигуулж ดิวใ้ ေပင зооодидацууг‎" гэсэн бичвэр‎‎ нарын зураг байж магад

Аймгийн хэмжээнд тулгамдаад байгаа гол асуудал нь хүний нөөцийн хувьд бүтэц орон тоо өөрчлөгдсөн боловч албан тушаалын тодорхойлолт батлагдаагүй тул бодлогын мэргэжилтнүүдийн орон тоо дутуу байгаа гэлээ.

Мөн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хамгааллын газрын ажилтан албан хаагчид түрээсийн байранд үйл ажиллагааг явуулдаг, хүүхэд хамгааллын чиглэлээр тусламжийн дуудлагаар ажиллах хамгаалах үйлчилгээ үзүүлэх автомашин байхгүй, сум, баг бүрд шинээр томилогдсон нийгмийн ажилтнуудыг техник тоног төхөөрөмжөөр хангах шаардлагатай талаар тус газрын ажилтнууд саналаа хэлсэн.

Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хоёр жилд нэг удаа “Хүүхдийн чуулган” зохион байгуулж 14 сум тус бүрд ХҮҮХДИЙН ЭЛЧ томилон хүүхдүүдээс гарсан санал санаачилгыг төрд хүргэх гүүр болж ажилладаг сайн жишиг тогтжээ.

Хүүхэд хамгааллын ажил чухал ч үүнтэй зэрэгцээд хүүхдээ хөгжүүлэх ажлыг орхиж болохгүй юм. Мөн салбар дундын уялдаа холбоог сайжруулж орон нутагт гэр бүл, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагаа явуулж буй газрууд нэгдсэн бодлогоор хамтран ажиллах үр дүнтэй гэдгийг салбарын ажилтнуудтай уулзах үеэр хэллээ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.21.235)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.