
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Төрийн өмчит компаниудын үр ашгийг сайжруулах зоригоор шинэ хууль санаачлан танилцуулсан. Энэ хуулийн төсөлд төрийн өмчийн 122 компанийг 70 компани болгож бууруулах талаар яригдлаа. Төрийн өмчийн компаниуд баялгийн сангийн орлого нэмэгдэхэд хувь нэмрээ оруулах ёстой. Гэтэл ямар ч ашиггүй, алдагдалтай ажиллаж байгаа компани олон байна. Цаашид ашиггүй ажиллаж байгаа компаниуд төрийн өмчит компани байх шаардлаггүй болно гэдгийг тэрбээр онцлоод байгаа юм.
Өмнө нь УИХ-аас Төрийн хэмнэлтийн хууль батлан гаргасан ч “ДЭЭРЭЭ ЭЗЭНТЭЙ” ТӨК-ийн захирлуудын “МӨНГӨ АСГАЖ” буй үйлдэл хэрээс хэтэрч, хуулиас давчихаад байна.
Нэгэн жишээ:
Он солигдохтой зэрэгзэн “Монголын төмөр зам” гэх төрийн мэдлийн том компанийн гүйцэтгэх захирлаар очсон О.БАТЧУЛУУН гэгч “хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь минийх” гэдгийг үлгэрээр ёстой дураараа дургин, дунд чөмгөөрөө жиргэж МӨНГӨӨР БӨӨЛЖИЖ, ТӨГРГӨӨР ГУЛГИЖЭЭ!!
Цагаан сарын битүүний өдрийн өмнөхөн ажилчиддаа УРАМШУУЛАЛ болгож 60 сая төгрөгийг гарын салаагаараа цацсан байна. Тус компанийн үндсэн үүрэг нь Төмөр замын дэд бүтцийг барих, эзэмших, ашиглах, Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх, Төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг эзэмших, ашиглах, үйлдвэрлэх, угсрах, түрээслэх, засварлах зэрэг үндсэн үйлчилгээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын ажилчид үндсэн ажлаа хийсэн ч ЦАЛИНГАА 100 хувь нэмж авсан нь анхаарал татна.
Түүнээс гадна “ЦАХИМ АЛТ” ХХК-тай 2025 оны 04 дүгээр сарын 03-нд гэрээ байгуулж 17 хаалганд “УХААЛАГ ЦООЖ” хийлгүүлжээ. Энэ ажилд 10 сая 905 мянган төгрөгийг зарцуулсан байна.
Төрийн хэмнэлтийн тухай хуульд “төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлана” гэж заасан бол хэмнэлтийн горимд хүлээн зөвшөөрөгдөхүйц байх; үр ашигтай байх; иргэд, олон нийтийн ашиг сонирхолд нийцэж, тэдний дэмжлэгийг хүлээхүйц түвшинд тодорхойлогдсон байх зэрэг зүйл заалттай зөрчилдөж байна.
Мөн хуульд “8.1.Цэргийн алба хаагч, прокурор, гадаадын иргэний хяналтын улсын байцаагч, гаалийн улсын байцаагчаас бусад албан хаагч төсвийн болон байгууллагын хөрөнгөөр дүрэмт хувцас худалдан авахыг хориглоно” гэсэнтэй мөн уялдахгүй байна.
Сонирхуулахад “Монголын Төмөр зам” ТӨХК-ийн захирал Б.Удаанжаргал нь “НУУЦ ГЭРЭЭ”, “ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ” гаргасны улмаас хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж, эх орноосоо дүрвээд байгаа билээ. О.БАТЧУЛУУН дарга олигтойхон байхгүй бол Б.УДААНЖАРГАЛД тохиосон шиг “АЗГҮЙ” зүйл тохиолдохыг үгүйсгэхгүй.






Холбоотой мэдээ
-
18 цаг 1 мин
-
Өчигдөр 09 цаг 43 мин
-
Уржигдар 20 цаг 19 мин
-
Уржигдар 18 цаг 42 мин
-
Уржигдар 16 цаг 52 мин
-
Уржигдар 20 цаг 19 мин
-
Уржигдар 18 цаг 42 мин
-
Уржигдар 16 цаг 44 мин
-
Уржигдар 16 цаг 52 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин