
Хийх хүнд АРГА ОЛДОЖ, хийхгүй хүнд ШАЛТАГ МУНДАХГҮЙ гэж үгтэй. Татвар төлөгчдийн мөнгө уйлдаггүй, ёолдоггүйд л хамаг учир байгаа болохоос тэр мөнгийг үр ашиггүй, хэрэггүй зүйлд зарцуулж буй сайд дарга нарт ямар ч ухаан байдаггүй бололтой.
Өнөөдөр манай улсад гурван хүн тутмын хоёр нь ядуу амьдралтай байгааг Дэлхийн банкны судалгаанд онцолжээ. Иргэд нь идэх талх, амсах усгүй гуриа аж төрж байхад ХӨШӨӨ ДУРСГАЛ, БАЙР САВЫГ нураах, сэргээх засварлахад татвар төлөгчдийн 141 сая төгрөгийг ямар ч хяналтгүй зарцуулах гэж байна.
Иргэд нь идэх хоолтой байх нь зөв үү, Чинван ХАНДДОРЖИЙН ӨРГӨӨГ нураагаад дахиж засварласан нь зөв үү гэдгийг дарга нар яагаад бодохгүй байгаа нь сонин. Гадаад харилцааны яамны харьяа “ДИПЛОМАТ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХ ГАЗАР” ТӨҮГ-ын захирал Б.Халиун 2025 оны 05 сарын 02-нд Сүхбаатар дүүргийн 2-р хороонд байрлах “Чин Ван ХАНДДОРЖИЙН ӨРГӨӨГ буулган шинээр барих, засварлах” гэсэн тендер зарлажээ.
Уг байшин нь Чин Ван Ханддорж өөрийн сууцандаа зориулан 1913 онд бариулж байсан бол өдгөө Гадаад харилцаа, дипломат албаны музей хэлбэрээр ашиглаж байгаа. Яг үнэндээ ХУРИМ НАЙР, ХҮЛЭЭН АВАЛТ, ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮН ЗОХИОН БАЙГУУЛДАГ төрийн бизнесийн салбар болчихсон билээ.






Холбоотой мэдээ
-
12 цаг 26 мин
-
Өчигдөр 19 цаг 26 мин
-
2025-04-30