СХД-ийн Засаг дарга Ц.БАТТӨР татвар төлөгчдийн 330 саяар ҮХЭР худалдан АВАХ нь!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
3 цаг 51 мин

Монгол Улсын Үндсэн хуульд мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэж заасан. Харин хуульд ТӨР татвар төлөгчдийн мөнгөөр ҮХЭР ХУДАЛДАЖ АВНА гэж заагаагүй.  Тэгвэл Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаагүй үндсэн чиглэлийнхээ хүрээнд өөрийн харьяа агентлаг болох “Захиалагчийн алба” ОНӨААТҮГ-аараа дамжуулан 330 сая төгрөгөөр “ХАР ТАРЛАН” үүлдрийн 22 ширхэг тоот толгой, сүүний чиглэлийн Голланд үхэр авахаар тендер зарлажээ.

Тус дүүргийн захиалагчийн алба нь  инженерийн хяналт тавих, хатуу түлш тээвэрлэн борлуулах, хөрсний бохирдлыг бууруулах төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, ахуйн шавж мэрэгч устгах, ариутгал, халдваргүйтгэл хийх, тусгай зориулалтын машинаар бохир усыг зөөвөрлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.Тэгэхээр тус дүүргийн Засаг дарга Ц.БАТТӨР чиг үүрэгт нь хамааралгүй байгууллагад захиалга өгч, төсвийн мөнгөөр ҮХЭР ХУДАЛДАН авах гэж байгаа үйл явдал болох нь.

Дээрх үхрийг яг ямар зориулалтаар яаж ашиглах нь тодорхойгүй ч Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны байранд хүлээн авна гэсэн байна. 24-36 сарын настай, 500-600 кг жинтэй, хар цагаан хослосон толботой, 6000-10000 литр сүү гаргах хүчин чадалтай байх шаардлага тавьжээ. Энэ тендер нь дахин зарласан тендер юм.

Өмнө нь Сонгинохайрхан дүүрэг 2025 оны 04-р сарын 15-ны өдөр  330,000,000.00 төгрөгөөр 20 толгой Монбельярд үүлдэрийн 24-36 сарын настай хээлтэй хээлтүүлэгч буюу үнээ худалдан авахаар тендер зарлаж байсан юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.131.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.