Хүүхдүүд ЭНДЭЖ, БЭРТЭЖ байх зуур СОНГИНЫ дарга ЗУРГИЙН ЦОМОГ ХИЙЛГЭЖ, МЕДАЛЬ ЗҮҮЦГЭЭСЭН БАРИМТ
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
4 цаг 54 мин

Сонгинохайрхан дүүрэгт хэсэг байж байгаад л ХҮҮХЭД ЭНДЛЭЭ, ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТЛӨӨ гээд мэдээ хөвөрдөг. Үүнд онцгой анхаарах ёстой эрхэм бол тус дүүргийн Засаг дарга Ц.БАТТӨР гэгч нөхөр. Тэрээр өөрийн удирдаж буй дүүргийнхээ “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА” гэсэн сэтэр зүүдэг.

Мөн хорооны Засаг дарга нар ч бас хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах хамтарсан багийн ахлагчаар ажилладаг. Гэвч Сонгинохайрханы дарга нар найрлаж, ДУРСГАЛЫН ЦОМОГ татуулж, ТӨСВИЙН МӨНГӨ ҮР СУУХАД хүүхдүүд хүчирхийлэлд өртсөөр байсан нь харамсалтай. Өөрөөр хэлбэл хүүхдийг хамгаалахад зориулсан ТӨСВИЙГ дүүрэг, хорооны дарга нар хуваагаад “ХУСЧИХСАН” гэхэд хилсдэхгүй нь!

БАРИМТ: Тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.ТӨМӨРБААТАР 2020-2024 онд СХД-ийн 43 хороог удирдаж байсан Засаг дарга нар болон дүүргийн удирдлагуудад ДУРСГАЛЫН ЦОМОГ хийлгэхэд төсвөөс 14 сая 100 мянган төгрөг гаргасан байна.  Тус бүр нь 300 мянган төгрөгийн үнэ бүхий 47 ширхэг ЗУРГИЙН ЦОМОГИЙГ  “Нару групп” ХХК-иар хийлгэж, Голомт банкны 1410013609 тоот данс руу 2024 оны 12 дугаар сарын 12-нд шилжүүлсэн байна.

БАРИМТ: 18 сая төгрөгөөр өргөмжлөл, хүндэт тэмдэг хийлгэж “НЬЮГРАФИКС” ХХК-ийн Төрийн банкны 240703718409 тоот данс руу үлдэгдэл 50 хувь болох 8 сая 920 мянган төгрөгийг шилжүүлсэн байна.

БАРИМТ: Татвар төлөгчдийн мөнгийг ШАГНАЛ, МЕДАЛЬД гамгүй зарцуулсан нэг баримт бол 2024 оны 12 сарын 23-нд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас “ПИОНИКССАФИР” ХХК-ийн Хаан банкны 5009459129 тоот данс руу “Нийслэлийн 385 жилийн ойн медаль” 500 ширхэгийг худалдан авахад гаргасан байна.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.162.48)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.