Хойноос ирээд хот манайх гэгчээр нам нам дамжиж явсаар эцэст нь МАН-ыг бараадан хатавчинд нь “амь зууж” буй БЗД-ийн ИТХ-ын дарга Ч.Мэндбаяр гэгчийн Японд зугаацах, өөрийгөө рекламдан сурталчилах зардлыг ТАТВАР ТӨЛӨГЧИД бүрдүүлдэггүй. Нэг үгээр хэлбэл ажил хий, дүүргийнхээ ажилгүйдэл, ядуурлыг бууруул, хуримтлагдсан хог шороог цэвэрлэ гэж, иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг бий болгосон зөв зүйтэй бодлого шийдвэр гарга гэж сонгож, улмаар цалинжуулдаг.
Гэтэл Ч.МЭНДСАЙХАН дарга иргэдийн өгсөн боломжийг буруугаар ашиглаж, өөртөө давуу байдал үүсгэн их хэмжээний мөнгөн дүн бүхий урамшуулал авсан байдаг. Түүгээр ч зогсохгүй өөрийнхөө зураг хөрөг, уулзалтыг рекламдан сурталчилах вэб сайтыг шинэчлэх ажилд 7 сая 150 мянган төгрөг.
НИТХ-ын дарга А.Баярын хамт ЯПОН улс явж зугаацахад 8 сая 54 мянган төгрөгийг тус тус зарлагаджээ. Тэрбээр БЗД-ийн ИТХ-ын дарга болсоныхоо дараахан өөрийнхөө ажлыг өөрөө дүгнээд САЙН АЖИЛЛАСАН гэж үзэн 2,5 сая төгрөгийн цалингаа 100 хувь нэмэгдүүлэн авч байсан “ШИРЭН НҮҮРТНИЙ НЭГ” билээ.






Холбоотой мэдээ
-
16 цаг 56 мин
-
2025-05-08