500 мянгын үнэтэй “БАТАРЕЙ ДРИЛЛ”-ыг ТӨРИЙН БАНКНЫ Ө.ГАНТӨР захирал 28 саяар худалдаж авах тендер зарлаж ЦАВЧАА ХИЙХ ГЭЖ байна уу...!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
3 цаг 40 мин

Ерөнхий сайдын хүү нь ямар эх үүсвэрээс мөнгө олсон нь мэдэгдэхгүй, найз бүсгүйдээ диорын цүнх, брэндийн машин бэлэглэсэн нь нийгэм даяараа шуугиан дэгдээж, залуусыг жагсахад хүргээд байна. Татвар төлөгчдийн мөнгийг зүй бусаар зарцуулсан байж болзошгүй гэх шалтгаанаар АВЛИГАТАЙ ТЭМЦЭЖ БУЙ Ерөнхий сайд өөрөө хавханд орчихлоо.

Дарга сайд нар нийтийн мөнгийг үр хүүхдээрээ ингэж замбараагүй үрүүлж байхад ард түмэн эсэргүүцэн босох нь зүй ёсных. Тэгвэл дунд шатны дарга нар, төрийн өмчит компанийн удирдлагууд ч төсвийн мөнгө, нийтийн хуримтлал, хадгаламжийг зүй бусаар зарцуулах тендер зарлажээ.

Уг тендерийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зарласан бөгөөд Төрийн банк өөрийн хөрөнгөөрөө буюу 27 сая 720 мянган төгрөгөөр “батарейтэй дрилны ком” зургааг авахаар тооцоолол гаргажээ. Нэг комыг нт 4 сая 620 мянган төгрөгөөр авах аж.  Монгол улсад худалдаа эрхэлдэг барилгын материалын томоохон дэлгүүрүүдээс үнийн судалгаа авахад “батарейтай дрилын ком” нь хамгийн сайн чанартай, брэндийнх нь 1.3 сая төгрөгийн үнэтэй байх бол эдэлгээ удаантай, сайн чанарын дриллүүд нь 800 мянга, 500 мянга, 150 мянга гээд төрөл бүрээрээ худалдаалагдаж байна.

Иймд Төрийн банкнаас зарласан уг тендер нь зах зээлийн үнээс хэт өндөр, ямар ч өдөр тутмын үйл ажиллагаанд тийм ч хэрэгцээтэй бус зүйлийг худалдан авах гэж байгаа нь цаанаа тус банкны дарга, захирлууд НИЙТИЙН МӨНГӨНӨӨС ЦАВЧАА ХИЙХ ГЭЖ БАЙХ ВИЙ... гэсэн хардлагыг төрүүлж байна.  Дээрх тендер нь өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй “Төрийн хэмнэлтийн тухай” хуулийг ноцтой зөрчиж байгаа юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.232.138)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.