МИАТ-ын захирал Т.ТЭЛМЭН 60 саяар АРХИ, ВИСКИ, ДАРС авах гэнэ
Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 цаг 3 мин

МИАТ-ын захирлаар саяхан томилогдсон Т.Тэлмэн гэх залуу татвар төлөгчдийн бүрдүүлж буй төсвийн 60 гаруй саяар АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА авахаар болжээ. 

Тодруулбал, 2026 оны 06 сарын 17-нд “Бизнес лоунжны архи, виски, дарс” худалдан авах тендер зарлажээ.Энэ хүрээнд 365 шил цагаан вино, улаан вино 365 шил, коньяак 50 шил, виски  /1 литрын савалгаатай jack Daniels-50, Hennesy wsop-50, Jonny walker-50  /150 шил,  оргилуун дарс 100 шилийг тус тус авч “МИАТ” ТӨХК-ийн агуулхад хадгалга гэжээ.

Төрийн хэмнэлтийн тухай хууль болон Төсвийн тухай хуулиудаар, мөн Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгавараар ч тэр төрийн байгууллага АРХИ ДАРС ТӨСВИЙН МӨНГӨӨР худалдан авахыг хориглосон байдаг. Хуульд харшилж, төрд тэрсэлсэн хэнбэ гуай ч хариуцлага үүрэх нь зүй ёсных. Иймд тэнгэрийн унаа ажиллуулдөг Т.Тэлмэн захирал газарт бууж, хөрсөн дээр гишгэж иргэдийнхээ амьдралыг мэдрэх хэрэгтэй байна. Иргэд онгоцны АРХИ дарс бэлдэх гэж татвар төлдөггүй болохыг анхаарна уу...

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.