Монголчууд “цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө” гэж үгийг шийдвэр нь тохироогүй, томилгоо нь таараагүй, сувьдаг, шуналтан дарга нарын үйлдийг жишиж хэлдэг. Дээхнэ үед мал дагавал ам тосдоно гэдэг байсан бол орчин үед МАН дагавал МӨНГӨ ИД НЭ гэж жишиж ойлгож болохоор байна. Үүний хамгийн тод илэрхийлэл нь Авто тээврийн Үндэсний төвийн даргаар томилогдон очсон ч төрийн ажлаа хийлгүй, Дорнод дахь адуу руугаа гүйчихээд буй Тод манлай уяач Ц.БАТСАЙХАН гэгч юм.
Монгол төрийн ажил бол хурдан морь биш учраас Ц.Батсайхан энэ салбарт таарахгүй. Авто спортын тамирчин байгаад ч нэмэргүй. 21 аймаг, 9 дүүрэгт салбартай 100 жилийн түүхтэй АВТО ТЭЭВРИЙН САЛБАРЫН хамаг мөнгөөр “гараа угаах” гэж байгаа нь илэрхий.
ХХААХҮ-ийн яамыг хурдан морины гал уяа гэж ойлгодог байсан шигээ загнаж болохгүй. Тэрбээр МАН дагаж хөлжиж, баяжиж, дээшээ гарсан “буруу гарын эр”. Тод манлай уяач байж болох “тод манлай хулгайч” байж таарахгүй. Дүү нь МАН-д нэр нөлөөтөй, мань өөрөө бэл бэнчинтэй байлаа ч хөлсөө дуслуулан байж татвар төлдөг иргэдийн хөлсийг гарын салаагаараа урсгадаг байж таарахгүй.
Өмнө нь ХХААХҮЯ-ны харьяа гурван ч агентлагт дарга даамал хийхдээ “улсын мөнгийг уяач нарт” зарцуулдаг нэгэн аж. Тодруулбал ХХААХҮЯ-ны харьяа Хөдөө аж ахуйн биржийн захирлаар ажиллаж байхдаа мань эр Увс аймгийн алдарт уяач Цогт-Очирын Дамдин-Ядамын үүсгэн байгуулж захирлаар нь ажилладаг “Цагаан толгойн овоо” ХХК –руу 10 сая төгрөгийг 100% шилжүүлсэн байна. Энэ нь ямар зориулалтын ажилд, ямар бүтээгдэхүүн нийлүүлсэн нь тодорхойгүй. Гагцхүү эдгээрийг холбож болох ганц үндэслэд нь УЯАЧ нь уяачаа төсвийн мөнгөөр дэмжсэн буюу албаны эрх мэдлээ ашиглаж, сонирхол нэгтэй этгээдэд давуу байдал олгосон гэх агуулгаар АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН байж болзошгүй юм.
Дараагийн анхаарах зүйл бол “ШИНЭ ХОРШОО” хөдөлгөөний хүрээнд төсвийн мөнгөөр гараа угаасан, үр ашиггүй зарцуулалт хийсэн байж болохуйц гэрээнүүд юм. Тухайлбал, 2024 оны 05 сарын 01-ний өдрийн 24/37 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр 18 сая 900 мянган төгрөгөөр 1400 ширхэг танилцуулга хэвлүүлсэн, 2024 оны 05 сарын 02-нйи өдрийн “Жи эм си од Рояалс” ХХК-тай байгуулсан 17 сая 100 мянган төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ, 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Фокус захидал пропакшн” ХХК-иар дамжуулан 24/08 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 10 сая төгрөг шилжүүлсэн. Тус компанийн захирал Д.Төртүшиг нь тухайн үед ХХААХҮЯ-ний хэвлэл, олон нийттэй харилцах хэлтэст зураглаачаар ажиллаж байсан. Энэ үндэслэлээр хөөж үзвэл Ц.БАТСАЙХАН болон Д.Төртүшиг нар нь үгсэн хуйвалдах, төсвийн хөрөнгийг хувьдаа зарцуулсан зэрэг мөн л АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ хэрэгт холбогдож болзошгүй юм. Гэвч хуулийн байгууллага эдгээр хэргийг тоохгүй, шалгахгүй байгаа нь харамсалтай юм.
2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн захирал Ц.БАТСАЙХАН нь “Баянбүрэн оргил” ХХК-ийн захирал Б.Баттүвшинтэй 24/19 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 15 сая төгрөг шилжүүлсэн бол өмнөх хоёрдугаар сард нь 24/07 дугаартай гэрээ хийж Б.Баттүвшинд хувьд нь мөн таван сая төгрөг гаргаж өгсөн байна.
2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 24/10 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр “Талын хиймор” НҮТББ-ын данс руу 19 сая төгрөг шилжүүлсэн. 2024 оны 02 дугаар сарын 02-ний өдөр “Мааз чаннел” ХХК-ийн захирал Г.Жанчивтай 19 сая 500 мянган төгрөгөөр тоног төхөөрөмж түрээслэх гэрээ байгуулсан.
Түүнчлэн 2024 оны 05 дугаар сарын 20-ний өдөр “АНУН” ХХК-иас оффисийн ширээний иж бүрдэл” гэх утгаар 39 сая 834 мянгаар ШИРЭЭ САНДАЛ авсан. 2024 оны 05 дугаар сарын 15-нд “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн 10.000 танилцуулга хэвлүүлэхээр “Кристалл пресс” ХХК-тай 10 сяа 350 мянган төгрөгийн гэрээ байгуулсан. 2024 оны 05 сарын 08-нд “Алим пресс” ХХК-тай гарын авлага, танилцуулга, брошур хэвлүүлэхээр 14 сая төгрөг, 2024 оны 05 сарын 03-ний өдөр 24/43 тоот “ажил гүйцэтгүүлэх гэрээ”-г “Орд харш” ХХК руу 10 сая 200 мянган төгрөг, мөн нэр бүхий мэдээллийн сайттай хоёр өдрийн арга хэмжээг 50 сая төгрөгөөр дамжуулах гэрээ байгуулсан, 2024 оны 05 сарын 01-нд “Ариба пирамид” ХХК-тай 18 сая 900 мянган төгрөгөөр тус тус гэрээлжээ.
Дээрх баримтуудаас хамгийн анхаарал татахуйц нь төсвийн 15 сая төгрөгөөр гадаад зах зээлийг өргөтгөх, компанийн бизнесийн үйл ажиллагааг сайжруулах гэсэн агуулгаар “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн захирал Ц.Батсайхан нь 21 хоног Герман, Итали, Франц зэрэг орнуудад АЯЛАЖ байгаад ирсэн байдаг. Түүнийг явуулсан этгээд нь ХААБ-ийн ТУЗ-ийн дарга одоогийн ХХААХҮЯ-ны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.БОЛОРЧУЛУУН гэгч юм.
Эдгээр гэрээ нь 2022 онд УИХ-р батласан “Төрийн хэмнэлтийн тухай” хууль болон Засгийн газрын хэмнэлтийн 43-р тогтоол зэрэгтэй илтэд зөрчилдсөн, түүнчлэн АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН гэмт хэрэгт тооцогдож болохуйц ноцтой үр дагавартай, санхүүгийн зөрчил гэж дүгнэж болохоор байна.
Холбоотой мэдээ
-
2 цаг 38 мин
-
12 цаг 30 мин
-
Өчигдөр 20 цаг 19 мин
-
Өчигдөр 20 цаг 12 мин
-
Өчигдөр 20 цаг 05 мин
-
Өчигдөр 15 цаг 56 мин
-
Өчигдөр 15 цаг 26 мин
-
Өчигдөр 15 цаг 17 мин
-
Өчигдөр 15 цаг 05 мин
-
Өчигдөр 12 цаг 42 мин
-
Өчигдөр 09 цаг 26 мин
-
Өчигдөр 09 цаг 19 мин
-
Өчигдөр 09 цаг 16 мин
-
12 цаг 30 мин
-
Өчигдөр 20 цаг 12 мин
-
Өчигдөр 09 цаг 16 мин
-
Өчигдөр 09 цаг 26 мин
-
Өчигдөр 20 цаг 19 мин