Багануурын “хаан” Ц.Сандаг-Очир гэгчийн запасны эмэгтэй хэмээгддэг Дорждагын Лхагвадулам нь 2025 оны 06 сарын 26-нд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Өмнөх захирал Ж.Энхжаргалан нь төсвийн хөрөнгийг шамшигдуулсан, иргэнд Д.Мөнх-Эрдэнэтэй муудалцсан гэх хэргээр ХОРИГДСОН тул сахилга, ёс зүйн хариуцлага хүлээж өргөдлөө өгсөн юм.
Д.Лхагвадулам нь даргаар ирээд хийж хэрэгжүүлсэн, сэдэж санаачилсан зүйл үгүй мөртлөө 85 саяар “Toyota Alphard”, “Toyota Vellfire” загварын машинаас аль нэгийг авч унах тендер зарлажээ. 2020 оноос хойш Японд үйлдвэрлэгдсэн, 2026 онд Монголд орж ирсэн, 2500 мотортой, Бензин цахилгаан хослосон, 6-с дээш суудалтай, автомат, цагаан эсвэл хар өнгөтэй машин унаж “өгзөгөө” баярлуулах аж.
Монгол төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аас 2022 оны 04 дүгээр сард батласан “Төрийн хэмнэлтийн тухай” хууль өнөөдөр ч хүчин төгөлдөр хэвээр буй. Уг хуульд 6.1.Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тэргүүн дэд, дэд, орлогч дарга болон дэд сайд, яамны төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга хот дотор албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглоно. 6.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймаг, сум, баг, нийслэл, дүүргийн Засаг даргаас бусад этгээд албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглоно” гэж заасан нь бий.
Тэгвэл “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТОМ ТОЛГОЙТОЙ, дарга хуухэнд ТӨРИЙН ХУУЛИЙГ ЗӨРЧИХ дархан эрх бий гэж үү...!!
Холбоотой мэдээ
-
7 цаг 39 мин
-
2026-05-01
-
2026-04-28
-
2026-05-01