Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2018 онд Ерөнхий сайд байхдаа анх шавийг тавьж, 2025 онд ашиглалтад оруулна, нээлтэд нь оролцож тууз хайчлана хэмээн өөдрөг мөрөөдөлтэйгөөр эхлүүлж байсан “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” өнөөдөр 50%-даа ч хүрээгүй. Санхүүжилтгүйн улмаас таг гацчихлаа. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэгчээр энэ төслийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Д.Алтанцэцэг гэх эмэгтэй ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН зүүгээд ч тус нэмэр болсонгүй. Харин Энэтхэг улсаас олгож буй зээлийн санхүүжилтийг ашиглаж чадахгүй гацаанд оруулж үйлдвэрийн ажлаа дахиад 10 жилээр гацаав.
Харин энэ хугацаанд төслөө урагшлуулж, төсвөө нэмүүлье гэсэн ганц ч оролдлого хийгээгүй Д.Алтанцэцэг захирал 2025 оны 12 дугаар сарын 17-нд “Таванбогд” ХХК-иас 236 сая 150 мянган төгрөгөөр 2025 онд үйлдвэрлэгдэж мөн оны 12 дугаар сард Монгол улсад орж ирсэн цоо шинэ, саарал өнгийн Ланд крусер -300 маркийн автомашин авч, улмаар 4734 УБЛ улсын дугаар зүүж, 6,9 сая төгрөгөөр “Бодь даатгал” ХХК-д даатгуулаад амжжээ.
Дээрх үйлдвэр нь Нэг тэрбум 658 сая ам.долларын өртөгтэй. Нийтдээ 2028 он хүртэл нэг тэрбум доллар зарцуулж байж дуусах юм. Тэгэхээр төсвийн хязгаараас болоод өнгөрсөн хоёр, гурван жилд 50,60 сая ам.доллар тавьчихаад жилийн эцсээр гэрээлэгчдэдээ төлбөрөө төлж чадахгүй, тоног төхөөрөмжөө авч чадахгүй учраас ажил гацчихаад байгаа юм.
Түүнчлэн 14 сая 500 мянган төгрөгөөр ЦАХИМ ХУУДСАА ШИНЭЧЛЭХЭЭР болж нийт зардлын 50% буюу 7 сая 250 мянган төгрөгийг “альфа фокс солюшн” ХХК-ийн данс руу 2026 оны 05 дугаар сарын 07-ний өдөр шилжүүлжээ.
Бас 2026 оны 03 дугаар сарын 05-ний өдөр “Модон завь” ХХК-иас 19 сая төгрөгөөр “камерын дуран, дрон дагалдах хэрэгсэл” гэх гүйлгээ гаргаж мөнгө шилжүүлсэн бол 2026 оны 03 сарын 13-нд “Титантуаэр констракшн” ХХК-ийн ХХБ-ны данс руу 6 сая 290 мянган төгрөг шилжүүлж “спорт заалны урьдчилгаа” хийжээ. Энэ мэт үр ашиггүй, онцын шаардлагагүй зардлууд нь Төрийн хэмнэлтийн тухай болон Төсвийн хуулиудтай харшилдаж байна гэж дүгнэж болохоор байна.
Холбоотой мэдээ
-
11 цаг 16 мин
-
Өчигдөр 13 цаг 04 мин
-
Өчигдөр 12 цаг 40 мин
-
Өчигдөр 12 цаг 00 мин
-
Өчигдөр 09 цаг 20 мин
-
Өчигдөр 09 цаг 02 мин
-
Өчигдөр 12 цаг 00 мин
-
Өчигдөр 09 цаг 20 мин
-
2026-05-07
-
Өчигдөр 09 цаг 02 мин
-
Өчигдөр 13 цаг 04 мин