Б.ТЭМҮҮЛЭН захирал баялгийн сангийн МӨНГӨНӨӨС ХУМСАЛЖ буйр сэлгэн ШИНЭ ОФФИС ТҮРЭЭСЛЭХЭД 228 саяыг үрэх гэнэ!!
Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 цаг 31 мин

Төсвийн буюу татвар төлөчдийн мөнгийг зориулалт бусаар зарцуулж байгааг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас судлахад төрийн өмчит компаниуд өөрийн мэдлийн байраа хувийн хэвшилд түрээслэхдээ ердөө 5 тэрбум төгрөг олсон бол эсрэгээрээ хувийн хэвшлийн барьж байгуулсан өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийг, талбай тойрсон шилэн барилгуудыг оффис хэлбэрээр түрээслэхдээ 55 тэрбумыг зарцуулсан байна гэж Б.ЭНХБАЯР сайд мэдэгдсэн. ТӨБЗГ-ын дарга Б.ЦЭНГЭЛ ч үүнийг үгүйсгээгүй.

Төрийн өмчит компаниуд ашиггүй ажиллахын зэрэгцээ энэ мэтээр алдагдал учруулсаар байна. Нэгэнт тогтсон мэт энэ гажуудлыг цаг алдалгүй засахгүй бол дундаж давхарга, татвар бүрдүүлэгчид СӨХӨРЧ УНАХААР болоод байна. Төрийн үрэлгэн зардлын нэг жишээ нь “Чингис хаан үндэсний баялгийн сан” ХХК юм. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед байгуулагдсан энэ төрийн өмчит компани өнөөг хүртэл оршин тогтносоор л буй. Чингэхдээ хотын төвийн “А” байршилд хамгийн өндөр үнэтэй оффисийг татвар төлөгчдийн мөнгөөр түрээслэдэг. Тодруубал Төв шуудангийн замын урд байрлах “Улаанбаатар пропертиз” ХХК-д сард 19 сая, жилд 228 сая төгрөг төлж байрладаг.

Тэгвэл төсвийн мөнгө уйлдаггүй ч төсөв дуусч, данс улайдаг. Өнөөгийн Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал тийм ч таатай бус байгаа. 1,8 их наядын төсвийн алдагдалтай байхад “Чингис хаан Үндэсний баялгийн сан”-ийн удирдлагууд 228 саяар мөн л хотын төвд оффис түрээслэнэ гэсэн тендер зарлажээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.