ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн, шинэ санаа, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар нийт ажилчдадаа танилцуулж, үр дүнгээ хуваалцдаг жишгийг бий болгож эхэллээ. Энэ хүрээнд арваннэгдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Бүгд найрамдах Эстони Улсад ажиллаад ирсэн гадаад томилолтыг эхний ээлжид онцолж байна. Засгийн газрын цахим засаглал, цахим шилжилтийн талаар судлах, туршлага солилцож, цаашид хамтран ажиллах санал солилцох зорилгоор УИХ-ын гишүүд, Инновац, цахим бодлогын байнгын хороо, ЦХИХХЯ-ны төлөөлөл зэрэг 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэхүү томилолтыг зохион байгуулжээ.