100 саяын АВЛИГЫН ХЭРГЭЭС зүгээр мултарсан Л.ЭРХБААТАР хууль зөрчиж 100 САЯЫН ГЭРЭЭ хийжээ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2 цаг 35 мин

Хулгай зэлгий, АВЛИГА, АВЛАГА, хээл хахуул нь дийлдэхээ байсан салбар бол Эрчим хүчний салбар. Ямар сайндаа л ТОГНЫ ҮНЭ НЭМЖ, ядарсан иргэдийнхээ халааснаас ХҮЧЭЭР ДЭЭРЭМДЭЖ авсан 550 тэрбум төгрөг ямар ч үр ашиггүй алга болсон байх вэ дээ. Үүнийг УИХ-ын гишүүд ярьж байна.

Ядаж байхад яамных нь дулааны хэлтсийн дарга АВЛИГЫН ХЭРГЭЭР БАРИВЧЛАГДАН шалгагдаад эхэллээ. Хэрэг хуучирдаггүй гэгчээр “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-ийн гүйцэтгэх захирал асан Л.ЭРХБААТАРЫГ “100 сая төгрөг АВЛИГАД АВЧ БАЙСАН”  гэх хэргээр нь үргэлжлүүлэн шалгавал уг нь их юм гарч ирнэ. Гэвч тэгсэнгүй.

Энэ нөхөр “ДЦС-3” ТӨХК-ийг удирдсанаасаа хойш хэл ам, хэрүүл тэмцэл, хулгайд хүртэл нэр холбогдож, эцэст нь нэг инженер залуугийнхаа АМЬ НАСЫГ ЗОЛИГТ ГАРГААД эцэст нь ховхордоггүй суудлаасаа ховхорсон.

Олон жил ажилласныгаа бүхнийг зохицуулж чадна гэж бодсон юм шиг байгаа юм. Мөнгө мөрөө үлдээдэг гэдэгдээ. Түүний хийсэн ХУУЛЬ БУС ГЭРЭЭГ сийрүүлье!

БАРИМТ: 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “ДЦС-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.ЭРХБААТАР нь “МАЙНРИМЕК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.СУМЪЯААБЗАРТАЙ “хамтран ажиллах гэрээ” №1-2-130/25 дугаартай гэрээ хийж “ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ НЭМЭХИЙГ ДЭМЖИХ” тухай сурталчилгааний 19 сая 960 мянган төгрөгийн НЭГ САРЫН ХУГАЦААТАЙ ГЭРЭЭ байгуулж мөнгө шилжүүлсэн.

БАРИМТ: “Хязгааргүй зэрэглэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.АРИУНТУЯАТАЙ 2025 оны 02 дугаар сарын 19-нд 107 сум 8 дүүрэгт хийгдэж буй дэд бүтцийн   ажлыг ард иргэдэд хүргэх гэсэн агуулгаар 19 сая 960 мянган төгрөг.

БАРИМТ: “ОГМТЕНТ” ХХК-ийн Г.БАЯРМАГНАЙТАЙ 2025 оны 02 сарын 15-нд 19 сая 960 мянган төгрөгөөр гэрээ байгуулсан.

БАРИМТ: “ВИЗЛИС ВИЗАРД” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Маргадтай 19 сая 960 мянган төгрөгийг шилжүүлсэн.

БАРИМТ: “БЛЕЙК СТАР АЛЬФА” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.БАДРАХТАЙ гэрээ байгуулж 19 сая 960 мянган төгрөгийг шилжүүлсэн.

БАРИМТ: 2025 оны 02 дугаар сарын 23-нд “АР ТИ ПАРАДАЙС” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.РЭНЦЭНБАДАМТАЙ гэрээ байгуулж 10 сая 980 мянган төгрөгийг шилжүүлэн авч байжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(66.181.183.250) 2025-09-12 19:45:25
Энэ ЭХСалбарт эзэн сайд ТНБ дарга нар бна уу ийм дурааоай шилжүүлээд байж болж бгаа юм уу арай л бна даа