Монгол Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2026.06.03/-ийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжлээ. Хэлэлцээрийн хүрээнд нийт 65 сая еврогийн эх үүсвэрийг авч, долоон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, хорт хавдрын оношилгоо, эмчилгээний төв байгуулах, Гэмтэл согогийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, тоног төхөөрөмжийг сайжруулах, эх, хүүхэд, нярайн эндэгдлийг бууруулах, Улсын I төв эмнэлэг, Цэргийн болон Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлнэ.