ХӨСҮТ-д одоогоор 27 хүн эмчлүүлж байгаагаас 19 хүний биеийн байдал хөнгөн, 8 нь хүндэвтэр оноштой байна.
Сүүлийн хоёр хоногт буюу энэ сарын 28, 29-нд улсын хэмжээнд нийт 1 242 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр танилцуулсан юм. Эдгээр шинжилгээг задалж танилцуулбал, энэ сарын 28-ны өдөр Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 28 хүний шинжилгээ, 16-нд Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр ирсэн 250 хүний давтан шинжилгээ, 10-ны өдөр Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 174 хүний давтан шинжилгээ, 9-ний өдөр Өмнөд Судан улсаас ирсэн 214 энхийг сахиулагчийн давтан шинжилгээ, 27-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 23 хүн, 22-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 56 хүн, 17-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 4 хүний давтан шинжилгээ, Энхийг сахиулах ажиллагаанд явах 221 алба хаагчийн шинжилгээ, тандалтын зорилгоор хийсэн 26, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 15, Орхон болон Дорноговь, Сэлэнгэ, Булган аймагт тусгаарлагдсан иргэд, тусгаарлан ажиглах байранд ажилласан 55 үүрэг гүйцэтгэгчийн шинжилгээ багтжээ.
Холбоотой мэдээ
-
17 цаг 54 мин
-
Уржигдар 20 цаг 58 мин
-
Уржигдар 18 цаг 15 мин
-
Уржигдар 17 цаг 36 мин
-
Уржигдар 17 цаг 33 мин
-
Уржигдар 13 цаг 46 мин
-
Уржигдар 13 цаг 42 мин
-
Уржигдар 11 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 17 мин
-
2025-12-22