УИХ-ын гишүүн Б.Уянга, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга Д.Нарансүх болон салбарын яам, харьяа байгууллагуудын удирдлагууд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллалаа.
Уулзалтын үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, ажилтнуудынхаа нийгмийн баталгааг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй дараах сайн туршлагуудыг танилцууллаа.
Үүнд:
1. Шинэ хүүхэдтэй болсон, анх удаа гэрлэсэн болон үр хүүхэддээ цаг гаргах шаардлагатай ажилтнуудад цалинтай чөлөө олгодог.
2. Ажилтнуудын гэр бүлийн гишүүдийг уурхайн салбартай танилцуулах ажлыг үе шаттай зохион байгуулж, тэдний ажиллах урам зориг, сэтгэл ханамжийг дэмждэг.
3. Цагдаагийн байгууллагатай хамтран орон нутгийн сурагчид, оюутнуудад чиглэсэн хүүхэд хамгаалал, эерэг хандлагын сургалт, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулдаг байна.
Ажлын хэсгийн зүгээс ХАБЭА-н эрх зүйн шинэчлэлийн бодлогыг танилцуулж, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр цаашид анхаарах тодорхой зөвлөмжүүдийг өглөө.








Холбоотой мэдээ
-
15 цаг 49 мин
-
18 цаг 27 мин
-
20 цаг 2 мин
-
21 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 38 мин
-
Уржигдар 10 цаг 47 мин
-
Уржигдар 16 цаг 36 мин
-
Уржигдар 15 цаг 45 мин
-
Уржигдар 15 цаг 41 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин