ГОВИЙН БҮСИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН САЛБАРТ ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 17 мин

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас говийн бүсийн хүүхэд хамгаалал, түр байршуулах байрны тохижилтыг сайжруулах, нийгмийн ажилтнуудын ажлын нөхцөл болон чадавхыг бэхжүүлэх зорилгоор Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газруудад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хуваарилан гардуулж өглөө.

Эдгээр тоног төхөөрөмжийг УИХ-ын гишүүн Б.Уянга, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар болон салбарын яамны холбогдох удирдлагууд, харьяа байгууллагуудын дарга нарын хамт гардуулан өгсөн юм. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/95 дугаар тушаалын дагуу зохион байгуулсан бөгөөд Сайд Т.Аубакир холбогдох удирдлагуудад тушаалын хэрэгжилтийг үр дүнтэй ханган, хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо.

Бүс нутгийн тоног төхөөрөмжийн хуваарилалтын хувьд Өмнөговь аймагт 46, Дорноговь аймагт 44, Дундговь аймагт 39, Говьсүмбэр аймагт 24 тоног төхөөрөмжийг тус тус хүлээлгэн өгөөд байна. Дээрх хөрөнгө оруулалт нь говийн бүсийн хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын үйлчилгээг шуурхай, чанартай, аюулгүй орчинд хүргэхэд төдийгүй салбарын мэргэжилтнүүдийн үйл ажиллагааг дэмжихэд чухал хувь нэмэр болох ач холбогдолтой юм.

Арга хэмжээний үеэр салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, мэдлэг чадвар, хичээл зүтгэлээрээ хамт олноо манлайлсан шилдэг албан хаагчдыг Монгол Улсын Засгийн газрын болон салбарын шагналаар шагнаж урамшууллаа.

May be an image of one or more people and text that says '集 емнегоВЬ'

May be an image of one or more people and newsroom

May be an image of one or more people

May be an image of text that says 'еМΗеΓ Вь 2028 yxg бурийн толоо Хамидаа! БУСИЙН ХХЭД ний НИЙСтиР ΑΠΟ 1 АЖИЛ ии БА Ь ЖИЛТНуУ XA Д SIT со Co acer Дз DELL йн ттолое'

May be an image of one or more people, people studying and text that says 'MET'

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.