Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, ХАБЭА-н үндэсний хорооны дарга Т.Аубакир 2026 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод ажиллаж, тус аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн (ХАБЭА) зөвлөлийн гишүүдтэй өргөтгөсөн уулзалт хийлээ. Уулзалтад аймгийн Засаг дарга Н.Энхбат, Засаг даргын орлогч Ж.Занабазар нарын орон нутгийн удирдлагууд оролцов.
Өмнөговь аймгийн хөдөлмөр эрхлэгчдийн 70 хувь нь уул уурхай, тээврийн салбарт ажилладаг, улсын эдийн засгийн стратегийн чухал бүс нутаг юм. Иймээс Хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд хангах, Үйлдвэрлэлийн осол болон мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудал нэн тэргүүний зорилт байх ёстойг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир уулзалтын үеэр онцлов.
Уулзалтаар ХАБЭА-н эрх зүйн шинэчлэлийн бодлогыг орон нутгийн удирдлагууд болон зөвлөлийн гишүүдэд танилцуулж, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой зөвлөмжүүдийг өглөө.
-
3 цаг 13 мин
-
4 цаг 48 мин
-
6 цаг 1 мин
-
6 цаг 48 мин
-
2026-06-10
-
Өчигдөр 15 цаг 38 мин
-
Өчигдөр 10 цаг 47 мин
-
Өчигдөр 16 цаг 36 мин
-
Өчигдөр 15 цаг 41 мин