УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ, УР ЧАДВАРЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 4 мин

Олон улсын уурхайчин эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан “Бидний мэргэжил, манлайлал, ирээдүй” сэдэвт форумыг 2026 оны зургаадугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Энэхүү форумаар эрдэс баялгийн салбар дахь жендэрийн эрх тэгш байдлыг бэхжүүлэх, хүнд машин механизмын салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хосмог сургалтын загвар болон уул уурхайн компаниудын хүний нөөцийн бодлого, ажлын байрны орчны шинэчлэл, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг хэлэлцлээ.

Тус форумд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Автосамосвалын операторч Г.Нандиндулам оролцож мэргэжлийн замнал, туршлагаа хуваалцаж Уул уурхай ба миний түүх сэдвээр илтгэл тавилаа. Форумыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, ХБНГУ-ын хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг төр, хувийн хэвшил, олон улсын хөгжлийн байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл хамтран зохион байгууллаа.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.