Баянгол дүүргийн гэр хорооллын 500 өрхийг энэ онд дүүргийн төсвөөр “Дулаалга” төсөлд хамруулахаар төлөвлөж, эхний 150 айлтай гэрээ байгуулан дулаалах ажлыг эхлүүлсэн.
Энэ төсөл арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн ХСТНААХ-ийн дарга Г.Мөнх-Эрдэнэ нар 2-р ээлжид хамрагдахаар хүсэлтээ өгсөн дүүргийн 10, 21, 22-р хорооны иргэдтэй уулзаж, НҮБ-ын Хүүхдийн сангийн дулаалгын стандартыг хангасан “CHIP” гэр дулаалгын багцын талаар нэгсэн мэдээлэл өглөө. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй “Дулаалга” төслийг Баянгол дүүрэг 2 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн жил НҮБ-ын Хүүхдмйн сан НЗДТГ хамтран хэрэгжүүлсэн бол энэ оноос дүүргийн төсвөөс 82, иргэдээс 18 хувийн төлбөрийг нь гаргуулан гэрээ байгуулснаар төсөлд хамруулж байна.
Түүнчлэн төслийг хамтран хэрэгжүүлэгч “Өнө монгол гэр” ХХК өнгөрсөн жил Баянгол дүүргээс төсөлд хамрагдсан 872 өрхөөс гэрийн дулаалга авсан 360 айлд судалгаа хийхэд гэрийн дулаан алдагдал 30 гаруй хувиар буурснаас гадна эдийн засгийн хувьд хэмнэлт үзүүлсэн. Тодруулбал, Монгол гэрийг дулаалснаар өмнө нь нэг өрх 7 хоногт 7 шуудай түлш хэрэглэдэг байсан бол 4 шуудай болсон, цахилгаанаар халаалтаа шийдсэн айл өрхүүд сард 200 орчим мянган төгрөгийг эрчим хүчний хэрэглээнд төлдөг байсан нь 130-140 мянган төгрөг болж буурсан гэжээ
-
6 цаг 0 мин