Сүүлийн саруудад хээрийн баавгай суурин газарт нэвтэрч, айлын гэр бараа нураах, хог ухах зэргээр хоол тэжээл ирж хайсан тохиолдол ихсэж буй. Түүнчлэн нэг хүн барьж, нэг иргэнийг хүнд гэмтээсэн харамсалтай үйл явдал өрнөсөн.
Иймд Улсын онцгой комисс хуралдаж суурьшлийн бүсэд нэвтэрсэн баавгайг агнаж устгах шийдэлд хүрээд буй. Ингэхдээ бамбарууштай буюу үр төлөө дагуулсан эх байвгааг агнахгүй. Баавгай нь манай улсын улаан номонд бичигдсэн, нэн ховор төрөлд багтдаг тул зөвшөөрөлгүй аганал тухайн иргэн ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА хүлээж буруудахаар зохицуулсан заалт бий.
Баавгай нь суурин газар, иргэдийн амьдарч буй бүсэд нэвтэрч аюул учруулаад зогсохгүй амь нас, эд хөрөнгийг хохирол дагуулаад байгаа юм.
Иймээс тухайн амьтныг бодлогоор хамгаалах төрийн захиргааны төв байгууллага буюу БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМНААС 2026 оны 10 дугаар сарын эхээр “Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах тухай Засгийн газрын 387 дугаар тогтоол, БОУАӨ-ийн сайдын АД/09 дүгээр албан даалгавар зэргийг үндэслэж 450 сая 450 мянган төгрөгөөр 12 ширхэг “ХИЙН БУУ”, 164 сая 550 мянган төгрөгөөр “Баавгайнаас хамгаалах тусгай зориулалтын шүршигч” 1935 ширхэгийг авч байгаль хамгаалагч нарт олгох, 150 сая төгрөгөөр Баавгай баригч буюу ТОР, 45 сая төгрөгөөр мэдээ алдуулах, тайвшируулах үйлчилгээтэй, өндөр тунтай ЭМ зэргийг худалдан авах тендер зарлажээ.
Холбоотой мэдээ
-
3 цаг 10 мин
-
23 цаг 26 мин
-
Өчигдөр 10 цаг 02 мин
-
Өчигдөр 09 цаг 52 мин
-
Уржигдар 17 цаг 35 мин
-
Уржигдар 17 цаг 31 мин
-
Уржигдар 17 цаг 07 мин
-
Уржигдар 15 цаг 34 мин
-
Өчигдөр 09 цаг 52 мин
-
2026-10-09
-
Уржигдар 17 цаг 07 мин