Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Эх хэл–Нэг Монгол” монгол хэлний багш нарын Говийн бүсийн зөвлөгөөн Дундговь аймагт боллоо. Зөвлөгөөнд Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь аймгийн боловсролын байгууллагын удирдлага, багш, мэргэжилтнүүд оролцож, монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын сургалтын хэрэгжилт, багшийн хөгжил, хүүхдийн эх хэлний боловсролд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэв.

Зөвлөгөөний нэгдсэн хуралдаанд Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн мэндчилгээг цахимаар хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мөнхцэцэг зөвлөгөөнийг нээв. Мөн Дундговь аймгийн Засаг дарга, Хэлний бодлогын салбар зөвлөлийн дарга С.Мөнхчулуун мэндчилгээ дэвшүүллээ.
Салбар хуралдаанууд Говийн-Ирээдүй сургуульд болж, “Монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын сургалтын хөтөлбөр, сурах бичиг”, “Монгол хэл, бичиг, уран зохиолын багшийн хөгжил”, “Монгол хүүхдийн эх хэлний боловсролын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, шийдэл” гэсэн гурван чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

Түүнчлэн нэгдсэн хуралдаан зохион байгуулсан бөгөөд хуралдаанд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн багш, дэд профессор Д.Эрдэнэсан, Боловсролын ерөнхий газрын арга зүйч, мэргэжилтэн Н.Ариунтунгалаг, Д.Лхагвасүрэн нар үндсэн илтгэл танилцуулж, салбар хуралдаанаар хэлэлцсэн асуудал, санал, шийдлийг панел хэлэлцүүлгээр нэгтгэн ярилцлаа. Зөвлөгөөний хүрээнд оролцогчид сургалтын чанар, багшийн хөгжлийг дэмжих, хүүхдийн унших дадлыг төлөвшүүлэх, эх хэлээ хэрэглэх орчныг сайжруулах талаар санал солилцож, үндэсний зөвлөгөөнд хүргүүлэх Говийн бүсийн нэгдсэн зөвлөмжийн саналуудыг нэгтгэв.
-
6 цаг 9 мин
-
Өчигдөр 17 цаг 51 мин
-
Өчигдөр 15 цаг 30 мин
-
Өчигдөр 15 цаг 27 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 10 цаг 02 мин
-
Өчигдөр 09 цаг 52 мин
-
Өчигдөр 09 цаг 52 мин
-
2026-10-09
-
Уржигдар 17 цаг 07 мин