Аюулгүй болгосон БААВГАЙНЫ эд эрхтэнд шинжилгээ хийхэд ХҮНИЙ ЦУС илэрчээ
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 19 мин

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 35-р хорооны нутаг дэвсгэрт аравдугаар сарын 07-08-нд шилжих шөнө хүрэн баавгай айл руу дайрч, нэг хүн амь насаа алдаж, нэг хүн шархадсан харамсалтай хэрэг гарсан. Мэргэжлийн байгууллагууд баавгайг аравдугаар сарын 8-нд 22 цагийн орчим устгаж, баавгайн эд эрхтнийг шүүх шинжилгээний байгууллага шинжлэхээр болсон гэдгийг мэдээлж байв. Тэгвэл шинжилгээний эхний хариу гарч, агнасан баавгайн гэдэснээс хүний цус илэрсэн байж болзошгүй байна. Тиймээс нарийвчилсан шинжилгээ хийж байна гэдгийг албаныхан мэдээллээ.

Уг баавгай нь идэр насны, ойролцоогоор зургаан настай эр баавгай болохыг тогтоогоод байсан юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.52)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.