С.АМАРСАЙХАНЫ байгуулсан усан оргилуурыг Б.ПҮРЭВДАГВА дарга өөрчлөхгүй гэв
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 18 мин

Сүхбаатарын талбайн усан оргилуурыг буулгаж, ногоон байгууламж болгох тухай мэдээлэл цахим орчинд тархжээ. 

Уг асуудалд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын Албаны дарга Ч.Мэндбаяр "Сүхбаатарын талбайн урд талын усан оргилуурыг буулгаж, ногоон байгууламж болгон зориулалтыг нь өөрчлөх гэж байгаа гэх мэдээлэл фэйсбүүкийн хуудаснуудаар гарч байна. Энэ нь худал гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. 

Хот өмчөө өөд нь татна, буулгаж сүйтгэхгүй. Арчлалт хамгаалалтыг хариуцаж, өмчөө хэвийн найдвартай хамгаалж байна" хэмээн мэдэгдэл хийлээ.

2020 онд Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг ашиглалтад оруулсан. "Тус хүрээлэнгийн тохижилтын ажилд ₮3.2 тэрбумыг зарцуулна" хэмээн холбогдох албаны хүн тухайн үед мэдээлж байсан юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.52)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.